Дурсамж 2

70 12 3
                                    

Хусогийн 9 насны дурсамж.

Тэхён: хөөе үнэн гээд байхад. Хёнсүү ах яг л супер баатар шиг хашааны булангаас үсрээд л гараад ирж байгаа юм чинь. Би бүр түүнийг зөндөө биширсэн.

Хусог: аав тэгж үсэрч чадахгүй шдээ.

Тэхён: чи ёстой сонион. Ийм лаг аавтай байж зүгээр л энгийн аашлаад байх юм. Би лав байсан бол ёстой энэ тэрүүгээр гүйгээд л аавыгаа ёстой супер баатар гээд л гайхуулж өгнө өө.

Тэхён ундаагаа нэг сорчихоод: Тэгээд үргэлж ааваараа хичээл дээрээсээ авхуулж байна. Бүх хүмүүс хараад л ёстой догь.

Хусог гараа халаасандаа хийгээд: надад бол танай ээж л догь. Бүх юмыг хийж чаддаг. Бас их хөөрхөн. Үргэлж л гоё инээдэг. Ёстой гоё хоол хийнэ гэхэд Тэхён инээгээд

Тэхён: Манай ээж ч шилдэг л дээ. Хамгийн шилдэг гээд хуруугаа гозойлгон тэд хамтаа Тэхёны гэрлүү орлоо.

Тэхён: Ээжээ бид ирлээ.

Т/ээж: Өө миний хүүхдүүд ирчихсэн үү. Ээж нь хоол хийчихээд хүлээж байлаа. Түргэн гараа угаачихаад ир гээд Хусогийг харсанаа "Манай Хусог харах болгонд л өсчихсөн байх юм аа. Ямар том болж байна аа. Алив эгч нь нэг үнсэе. " гээд түүний духыг үнэрлэхэд Хусог бараг л уйлахаа шахлаа.

Удаан идээгүй гэрийн хоол болохоор Хусог амаа олохгүй шахам л иднэ.

Тэхён: Ээж Хёнсүү ах бас л завгүй болчихсон гэсэн.

Т/ээж: Тийм үү. Хусогт олдохгүй л байгаа юм байна даа. Гэхдээ л ядаж ажил нь амжилттай байгаа нь ашгүй дээ тиймээ?

Хусог дурамжхан толгой дохиод: Хуучин ажил нь надад таалагддаг байсан юм. Цалин бага ч зав цаг ихтэй. Аав надтай тоглохоо ч байсан гээд хоолоо үргэлжлүүлэн халбагдлаа.

Тэхён: Ээж, ээж. Энэ аягүй сонион. Аав нь тийм догь ажил хийдэг байхад энэ ерөөсөө тоохгүй юм гээд амаараа дүүрэн будаа чихэхэд ээж нь инээн амыг нь арчиж өгөөд

Т/ээж: Хусогаа. Аав нь чамайг том болоход хэрэгтэй л гэж ийм ажил хийж байгаа шүү. Чи том болоод их сургуульд орно. Тэгээд хүнтэй гэрлэнэ, хүүхэдтэй болно. Тэр болоход мөнгө их хэрэг болохоор л аав чинь одоо ингэж их завгүй ажиллаж мөнгө хурааж байгаа юм. Аавыгаа ойлгох ёстой шүү гээд толгойг нь иллээ.

Хусог: заавал өөр хүнтэй гэрлэж байхын оронд сайн найзтайгаа гэрлэчихэж болохгүй юу?

Т/ээж инээн: Хэнтэй гэхэд Хусог хэнэгчгүй "Тэхёнтой " гэж хариуллаа.

Т/ээж учиргүй инээгээд: Янзын юм ярьдаг хүүхдүүд шүү.

Тэхён: ээжээ гэхдээ нээрээ найзтайгаа суучихаж болдоггүй юм уу? Тэгвэл гоё шдээ. Байнга хамт тоглоод л, хааяа жаахан хэрэлдчихээд л гоё гоё хоол хувааж идээд л гээд инээхэд Хусог ч бас дагаж инээлээ.

Хусог: Хэрвээ сууж болдог бол би Тэхёнтойгоо л гэрлэнээ. Амар зүгээр.

Т/ээж: Дүрсгүй моньднууд. Ээжээрээ тоглоод л.

Ээж нь хоол нэмж хийх гээд явчихсан байх хооронд тэд инээлдээд хоорондоо шивнэлдлээ.

Тэхён: найзууд хоорондоо гэрлэж болдог бол чи нээрээ надтай гэрлэх юм уу?

Хусог: тэгнэ шдээ. Чамтай байх гоё байдаг юм чинь.

Тэхён: тэгвэл гэрлэнэ шүү. Амласан шүү.

Je te veux | vhopeWhere stories live. Discover now