12. Би чамд сайн.

Start from the beginning
                                    

Ухасхийн хажуу тийш болоод харвал ашгүй минь. Жонвон байжээ.

"Яасан бэ, буцаад унтахгүй юм уу?"

"Би хэр удаан унтсан бэ?"

"3 буудал унтсан гэвэл 10 минут бололтой."

"Төвөг удсан байхдаа. Мөр чинь өвдөж байна уу?"

"Найз залуугийн үүрэг хүлээсэн хүмүүс ийм зүйлийг тэсэх хэрэгтэй шдээ. "

Жонвон хэзээ ч миний хувьд албан ёсны найз, болон найз байгаагүй. Тийм байж түүнээс ийм үг сонсор үнэхээр эвгүй байлаа.

"Шалгаруулалт нь хэр байв?"

Түүнээс сонсохыг хамгийн их хүсээгүй асуулт. Харин өөрийнхөө хамгийн их хүсээгүй хариултаа би хэлэх гэж байна. Хэрцгий санагдчихлаа.

"Тэд намайг бидэнд хэрэгтэй хүн биш гэсэн. Тэгээд л гараад ирлээ."

Үүний дараа Жонвон асуух ёсгүй зүйлээ асуусан мэт дуугаа хураалаа. Надад ч гэсэн хэлэх ч хэцүү байсан. Яаж хичээлээ дээ. Жонвоны өмнө байж суух ч арга алга. Түүний надад зориулсан хичээл зүтгэл талаар нэг болчихлоо.

"Ники чам дээр очсон уу?"

Хэцүүхэн байдлын дараа Жонвоны ам нээсэн нь энэ байлаа.

"Тийм ээ. Тэр надад зайрмаг шахсан."

"Авсан уу?"

Би хариулахдаа унтаж байсан шигээ түүний мөрийг дэрлэн өмнөх байрандаа очив. Гэнэтийн үйлдэлд минь цочирдсон бололтой, амьсгаагаа түгжих нь хальт сонсогдов.

Би ч гэсэн ичиж байна. Үерхээгүй ч үерхэж байгаа мэт харилцаанаас. Хосууд шиг нэг өрөөнд хамт унтдагаас. Унтсаны чинь дараа өөгүй арьсийг чинь харж байгаад баригдчихвий гэдгээс. Үнэхээр их ичиж байна.

Ямар их зориг шаарддаг гээч. Түүний мөр их дулаахан юм. Яг эвлүүлдэг тоглоом шиг миний толгой түүний мөрөн дээр ядах юмгүй тухтай байрлаж байгаад жаахан ч гэсэн баярлаж байна. Шалгаруулалтаас хасагдсан гуниг ор мөргүй алга болж байгаа юм шиг санагдчихлаа.

"Аваагүй. Миний дургүй зайрмаг байсан болохоор өөртэй нь ижил зан гаргачихаад ирсэн."

"Чи өөртэй нь ижил зан гаргачихсан байх нь ээ."

"Чи яаж мэдэж байгаа юм?"

"Ники ярьдаг юм. Би түүнд тийм зан гаргадаг байсан. Одоо болохоор харамсдаг гээд л"

Ники харамсдаг гэж үү?

Тэгээд өдий болтол түүнийгээ яагаад ил гаргаж ирэхгүй байдаг билээ?

---

Жонвоныд ирээд орон дээр тэрийн хэвтлээ. Хэр их ядарснаа нуруунийхаа өвчнөөс гадарлаж болох юм.

Суниахтай зэрэгцэн утас дуугарвал Никигийн зурвас байв.

Нишимура Рики

Зааланд хүрээд ирээч.

Тэр мэдээж уучлалт гуйх гэж байгаа байх л даа. Утсаар л хэлчихсэн бол би дээш доош явж ядрахгүй шүү дээ.

Доош буугаад заалны хаалга онгойлгон орвол хэн ч харагдахгүй байcaнд би буцан хаалга руу зүглэв.

"Байхгүй юм бол дуудаж яах гэ--"

"Тог тог!"

Бурхан минь! Хойноос минь гараад ирсэнд золтой үхчихсэнгүй.

Никиг ийм болохоор л би дургүй. Хэрэггүй үелээ гарч ирж саад болж бүхнийг бусниулж, ямар нэг хэрэгтэй зүйлд дээр алга болчихдог. Энд тэндээс чимээгүй гарч ирж цохьдог занд нь үнэхээр дургүй.

"Чи чинь!"

"Уучлаарай цочино гэж бодсонгүй."

Хэн ч цочино. Би ямар энэ тоглоомд нь дасчихсан байгаа биш.

"Хэлэх юмаа хэл. Ядраад байна."

"Нөгөө...өдрийн явдалд уучлалт гуйх гэсэн юм. Чамайг дандаа шоколадтайг нь аваад явж байдаг болохоор өгөх гэсэн ч би ойлгосон л доо. Надаас болж дургүй болчихсон гэж бодохоор сэтгэл өвдсөн. Тэгээд болчимгүй зан гаргасан бол намайг уучлаарай...Бас
.."

"Юу гэж?"

"Нөгөө...Чамайг Жонвонтой үерхдэггүйг мэдсэн."

Хэлэх ч үггүй болчихлоо. Яаж мэдчихэв? Одоо яах болж байна аа. Бүх зүйл хуучин байрандаа очих байх нь ээ.

"Жонвон хэлсэн. Тэр зүгээр л чамайг надад дургүй болохоор дүр эсгэж байсан гэдгээ үнэнээр нь хэлсэн.

Гэхдээ би чамд дургүй байгаагүй. Тэр дээрэлхэлтүүдийн ардаа нууцыг чамд дэлгэсэн ч чи итгэхгүйг би мэдэж байна. Би чамд сайн гэж хэлэхдээ үнэхээр сайн байсан минь үнэн шүү. Одоо...х-хүртэл."

Балмагдаж орхилоо. Яагаад би гэж?

Бүх зүйл над дээр тусах хичнээн хэцүү гээч. Жонвонд гомдож байна, Никид уур хүрч байна. Тэр надад сайн байх учиргүй. Ахиад тоглож байгаа биз. Энд тэндээс найзууд нь гарч ирээд ахиж шоолох болов уу?

"Исүн.."

"Худал зү-зүйлээр хуурах гээд хэрэггүй. Чамаас болж хангалттай  шархалсан."

---

Uuchlaaarai , 9 sarin 1nees umnu duusgah geed uznee. Gehdee bolomj bagatai l bn uur olon bichver ehluulchihsen bolohoor.

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now