"Шим Жэюүн яг одоо тэр найз охин гэсэн охиноо дагуулаад гэрт хүрээд ир!!" аавынх нь бүдэг бас сүүмгэр дуу хоолой гарсан ч эрхэмсэг, хүнийг эрхшээлдээ хурдан оруулдаг өнгө аяс нь байгаа тул Жэюүн хариу хэлэх гэж яарсангүй.

"Авга ах хэлээ юу?"

Жэюүн нойрмог дуугарах ч хоолой нь цаанаа л нэг хүйтэн хөндий сонсогдож байлаа.

"Чи зүгээр л хурдан хүрээд ир. Найз охин гээчийгээ ч бас дагуулаад ир гэж байна! СОНСОХГҮЙ БАЙНА УУ!?" сүүлийн өгүүлбэр нь заналхийлсэн өнгө аястай байсан тул Жэюүн олон юм хэлээгүй нь дээр гэдгийг ойлгоод түүнд очно гэдгээ хэлэн түрүүлээд утсаа салгав.

Чухал хэрэг мандсан эсвэл гэр бүлийн онцгой тохиолдлын л үеэр аав нь түүн рүү залгадаг ч тэр нь жилдээ ердөө л ганц хоёр удаахан. Харин энэ дуудлага бол түүний аавын энэ жил хүү рүүгээ дуудсан гурав дахь дуудлага нь байлаа.

Жэюүн хөмсгөө зангидан санаа алдсан ч ийм зүйл болно гэдгийг эртнээс мэдэж байсан тул арга үгүй гэдгийг сайн ойлгож байв.

Тэрээр шууд л "Жисол" гэж хадгалж авсан дугаар луугаа залгах гэснээ түр азнав. Гэнэт аав ээж хоёртой нь уулзана гэвэл, тэр нь бүр өнөөдөр гэвэл айх болов уу хэмээн бодсон ч түүний хуруу өөрийн эрхгүй хөдөлж залгах товчин дээр дарчихсан байв.

Хэд хэд дуудуулсны дараа нойрмог дуугарах Жисол "Яасан?" гэхэд

Жэюүн "Унтаж байхад нь сэрээсэнд уучлаарай. Ийм зүйлийг өглөө эрт хэлж байгаад бас уучлаарай. Гэхдээ манай аав түрүүн над руу залгаад чамтай уулзмаар байна гэж хэлүүлсэн"

Жисол "Ммм. Хэзээ юм?"

Жэюүн "Өнөөдөр!"

Жисол "Ю.ЮУ ӨНӨӨДӨР ГЭНЭ ЭЭ!" түүний хоолой сэргэг гэгч нь дуугарах аж. Магадгүй энэ мэдээ түүнийг ч бас гайхшруулсан нь мэдээж. Гэхдээ яалтай билээ!

Жэюүн "Тийм ээ. Өнөөдөр гэсэн. Магадгүй яг одоо ч уулзмаар байгаа байх..."

Жисол хариу хэлсэнгүй. Жэюүн магадгүй түүнийг айсан байгаа байх гэж бодож байлаа. Тийм дээ. Гурван сарын хуурамч үерхэлд аав ээжтэй нь танилцана гэвэл мэдээж сандрах нь ойлгомжтой шүү дээ.

"Ойлголоо. Би хурдан бэлдсэн нь дээр бололтой" Жисол ийнхүү хэлсэнд Жэюүн эхэндээ гайхаж байлаа.

"Чи сандрахгүй байна уу?"

"Яалаа гэж! Харин ч сэтгэл хөнгөрч байна. Танай аав ээж хоёрыг хэзээ ч хамаагүй дуудаж магадгүй хүмүүс гэж чи хэлж байсан шүү дээ. Харин надад тэр өдөр нь өнөөдөр байсанд жаахан харамсалтай л юм. Учир нь өнөөдөр..." гээд тэр хэлэх зүйлээ бодож буй бололтой хэсэг чимээгүй болсоноо удалгүй инээгээд "За за. Юу ч бишдээ. Яадаг ч байсан би бэлдэх хэрэгтэй бололтой. Хоёулаа хэзээ явах вэ?" хэмээн асуув.

Жэюүн түүнийг гайхаж байлаа. Өнөөдөр ямар өдөр гэж? хэмээн бодсон ч "Гурван цагийн дараа байрны гадаа уулзацгаая" гэлээ.

Жисол ч ойлгосоноо хэлээд утас тасвар.

Жэюүн утас руугаа хэсэг гөлийж суухад Жисолын талаарх бодлоор түүний толгой дүүрч эхлэв. Энэ охин үнэхээр хачин бас сонирхолтой охин юм. Түүний зүгээр л "Юу ч биш" гэж хэлэх үг нь хүртэл Жэюүний сонирхлыг хангалттай татаж чадах гэж?

Гурван цагийн дараа тэр хоёр байрныхаа гадаа уулзсан бөгөөд Жисолын өмссөн хувцас Жэюүний өмссөн хослолтой төгс гэмээр тохирч байлаа. Яг л түүнийг ийм хувцас өмсөнө гэдгийг Жисол мэдэж байсан янзтай. Түүний ийм төрх ер нь л их хөөрхөн юм байна гэж бодсоор Жэюүний нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох аж. Аз болоход Жисол царай муутай биш. Ямар ч хувцас өмссөн цохицох төгс гэмээр сайхан биетэй нь Жэюүний нүдэнд тусаж байлаа.

Харин Жисолд энэ өмссөн хувцас нь жаахан тухгүй байгаа юм шиг сонин царайлах ажээ.

Өөр рүү нь ширтэн зогсож байсан Жэюүнийг хараад "Би арай хэтрүүлчихсэн байна уу? Солих хэрэгтэй гэж бодож байна уу?" гэж асуухад

Жэюүн толгойгоо сэгсрээд "Зүгээр байна" гэж хэлэв.

Жисолын царай улаа бутарч байсан ч Жэюүний эдгээр үгс түүнийг тайвшруулах шиг болон нүүрэн дээрээ хөөрхөн инээмсэглэл тавив.

Гэнэт хаанаас ч юм бүү мэд хар өнгийн тансаг гэмээр автомашин гарч ирэх агаад дотроос нь хар хослолтой магадгүй жолооч гэмээр нэг хүн гарч ирэн кабины хаалгыг онойлгож өгөв.

Жэюүн тэр хүнд баярласан гэдгээ хэлсэн ч түүний царайнд нэг л тийм ёозгүй төрх тодорсныг Жисол анзаарсан ч нэг их юм бодсонгүй.

Тэд явсаар л байлаа. Замдаа Жэюүн аав ээж хоёрынхоо тухай болон гэрт нь байх хүмүүсийн тухай сануулан хэлж байх бөгөөд жолоочийн хажууд тэр хоёр нялуун хос шиг жүжиглэх хэрэгтэй болсон учир Жэюүн Жисолын гарнаас машинд суусан мөчөөсөө эхлэн тасралтгүй атгаж үе үе гарыг нь үнсэх аж.

Жисолын хувьд догдлол дүүрэн байлаа. Үнэндээ тэр худлаа гэдгийг нь мэдэж байгаа ч гэсэн зүрх нь өөрийн эрхгүй хурдлан цохилсоор л байсан юм.

Жисолын хацар улаа бутарч зүрх битгий хэл бүх бие нь салганаж байхыг анзаарсан Жэюүн ээж аавтай нь уулзах гэж байгаа болохоор ингэж байгаа юм болов уу? гэж бодож байв.

Жолооч явсаар нэгэн том харшийн урд ирэн зогслоо. Машин доторх аймшигтай их догдлол ашгүй нэг дууссан гэж бодсон ч түүнийг өөр зүйл хүлээж байгаа гэж бодохоор гэнэт түүний айдас төрөх шиг болов.

Энэ харш үнэхээр дүнхийсэн том байв. Том язгууртнууд л ийм газар амьдардаг байх.

Жэюүн "Хоёулаа хамт байх болно оо. Манай аав ээж хоёрт чи минь гарцаагүй таалагдана" гэж хэлсээр мөрөөр нь тэвэрч авлаа.

Энэ үйлдэл саяхан айдаст автаж байсан Жисолын айдсыг үргээж оронд нь зүрхний хэмнэлгүй хурдан цохилт догдлол өгөв.



_________

Удаан хүлээлгэсэн бол уучлаарай^^

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now