Энэ бүхнийг чив чимээгүй хэн нэгэн сонсож байна ч гэж тэр хоёрын хэн нь ч мэдээгүй юм.

Жисол Жэюүний гэр рүү орохоос өмнө гар хоосон орохгүй гэж бодон дэлгүүр яваад эргэн ирж байхдаа тэр хоёрын яриаг сонсчихсон байлаа.

Хүүхэдтэй эмэгтэй гэдгийг нь сонсчихоод Жисол амаа дарав.

Энэ их эвгүй байдал байсан ч гэлээ булангийн цаана байсан Жисолыг тэр хоёрын хэн нь ч анзаарах сөхөөгүй бие бие рүүгээ харан зогсоцгооно.

"Би одоо найз охинтой болсон. Тэр минь удахгүй ирнэ. Чи одоо явж үз. Их хартай болохоор чамайг хараад буруугаар ойлгоосой гэж би хүсэхгүй байна. Аав ээж хоёртоо чиний энэ нууцыг хэлээгүйд минь баярлаж яваарай" гэж хэлээд эргэн хараад гэр лүүгээ орох гэтэл Хани түүнийг ар нуруунаас нь тэвэрч авав.

"Би чамд хайртай. Би тэр хүнд анхнаасаа л хайргүй байсан. Тэр хүн л намайг хүчээр өөртэйгөө гэрлүүлсэн. Гуйж байна" гэсээр Хани уйлж буй бололтой их л өрөвдмөөр хоолойгоор дуугарав.

Энэ үед яагаад ч юм Жисолын дотор ямар нэгэн зүйл тэр хоёр дээр оч гэсэн дохио өглөө. Хэдийгээр болохгүй гэж дотроо хэд хэдэн удаа орилсон ч хөл нь аль хэдийн хөдөлжээ.

Хэн нэгний хөлийн чимээгээр тэр хоёр хоёул нэг зүг рүү харвал гартаа уут дүүрэн хүнсний ногоо бас бус зүйл барьсан Жисолыг тэр хоёр олж харсан юм.

Жэюүн түүнийг хараад айх бас баярлах гэсэн царайны хувирал гаргав.

Жисол Хани руу харлаа. Үнэхээр ч хөөрхөн охин байсан юм. Хэрвээ Жэюүн түүнийг нөхөр хүүхэдтэй гэж хэлээгүй бол мэдхээргүй гэнэн цайлган харагдаж байв.

Жисолын дотор ямар нэгэн зүйл халуу шатах мэдрэмж төрсөн ч гаднах байдлаа төв болгоод "Миний найз залуугаас гараа авчихгүй юу!!!"

Хани Жисолыг харан эхэндээ гайхаж байсан ч хэлж буй зүйлийг нь сонсоод өөрийн эрхгүй Жэюүнээс холдож орхив.

Жэюүн "Ийм хурдан хүнсээ цуглуулж дуусаа юу?" хэмээн гоё зүйл авчирсан ээжийгээ хүлээж байсан хүү шиг царайлан шууд л Жисолын хажууд очин зогсов.

Жисол Жэюүн рүү бус Хани руу харсаар "Энэ хэн юм?" гээд асуучихав.

Саяхан л яриаг нь сонссон байсан байж яагаад өөрийгөө ингэж асуусныг ч гайхаад барсангүй. Гэхдээ нэгэнт л жүжиг эхэлсэнээс хойш Жисолд үргэлжлүүлэн жүжиглэхээс өөр сонголт үлдээгүй гэдгийг л сайн мэдэж байв.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now