Аав нь мэдээж энэ үгэнд хууртахгүй тул "Аавдаа хэл. Тэр золиг чамаар хүчээр хийлгэсэн үү?"

Жисол хэлэх үггүй болсон ч эсэргүүцсэн үг хэлэх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан бөгөөд "Үгүй ээ. Зүгээр л гуйсан. Хүчээр гэнэ шүү. Надад тусалсан хүнд зөрүүлээд тусалж болно биз дээ?" хэмээн ууртай өнгөөр хэлж орхилоо.

Энэ удаад түүний энэ үгэнд аав нь итгэсэн бололтой утсыг нь буцааж өгөөд "За яахав. Ээждээ хэлэх хэрэггүй шүү. Аягүй бол ээж чинь хавийн амьтанд тараагаад явах байлгүй" гэсээр ширээний ард суув.

Болох ёстой л бол болох байлгүй. Аавынхаа энэ үгэнд Жисол бага зэрэг тайвшраад Жэюүнтэй авхуулсан зургуудаа устгах гэсэн ч чадсангүй. Учир нь тэрээр өчигдөр "Энэ зургуудаа устгаж болохгүй шүү. Байж байг. Дараа нь хэрэг болно" гэж хэлсэн юм.

Харин аав нь охиныхоо бэлдэж тавьсан өглөөний цайг шунамгай гэгч нь идсээр байж байтал төд удалгүй ээж нь эвшээлгэсээр гарч ирэв.

Жисол ер нь бол өглөөнийхөө цайг өөрөө бэлддэг нь аль хэдийн дасал болсон зүйл тул ээж нь гайхсан ч үгүй ширээний ард суугаад өөрт нь бэлдэж тавьсан аягатай цайг ууж эхлэв.

"Чи өнөөдөр гарах юм уу?"

Ээж нь нөхрөөсөө ийн асуух үед хоолондоо хамаг анхаарлаа хандуулж байсан нөхөр нь "Тэгнэ ээ гарна" гэх тодорхой хариу хэлэв.

Жисол энэ ярианд оролцоогүй байсан нь дээр хэмээн үзэж хурдан л цайгаа ууж дуусаад ширээнээс босох гэв.

"Дахиад л хэд хоногоор гарах гээ юу?"

Ээж нь нөхөр руугээ харсаар ийн асуухад нөхөр нь зүгээр л толгой дохих аж.

Аав нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүн биш ч гэсэн яг хэд хоногоор хаагуур юу хийж явдаг бол гэж Жисол гайхдаг байлаа.

Гэсэн ч аав нь их хэмжээний мөнгөтэй ирдэг байсан нь Жисолын хувьд аав нь ямар нэгэн ажил хийдэг л байж таарна гэж бодоход хүргэдэг юм.

Гэхдээ тэр нэг ч удаа ааваасаа яг ямар төрлийн ажил хийгээд тийм их мөнгө олж чаддаг тухай хэзээ ч асууж зүрхэлдэггүй. Асуухыг хүсэн аман дээр нь асуулт нь ил гарж ирдэг ч буцан залгисаар аль хэдийн хэдэн жилийг ардаа үдсэн юмдаг.

"Харин чи яах юм?"

Ээж нь харцаа зөвхөн урдаа байх аягатай цайгаа хурдан ууж дуусгахыг хүссэн мэт хурдан ууж байсан охиноосоо асуухад Жисол ээж рүүгээ хараад "Би гарах байх аа" гэлээ.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Место, где живут истории. Откройте их для себя