Ийм хачин байдалд орсон Жисол арай гэж толгойгоо сэгсрэхэд Жэюүн бантсан бололтой хий ханиалгатал Жисол "Түр хүлээгээрэй" гэлээ.

"Тэгэхээр чиний хэлэх гээд байгаа санаа чинь танай аав ээж хоёр чиний найз охинтой уулзмаар байна гэсэн хэрэг үү?"

"Чамтай"

"Юу?"

"Тэд чамтай уулзмаар байна гэсэн" хэмээн Жэюүн түүнд хэллээ.

Жисол бүр ч хэлэх үггүй болж орхив. Түүнд үүнээс илүү их бодох зүйл гараад ирсэнд гайхаж орхилоо. Тэр үнэхээр гэрийнхэнтэй нь уулзах хэрэгтэй гэж үү?

Жисол "Гэхдээ би аав ээж хоёртоо чиний тухай хэлж амжаагүй" гэхэд

Жэюүн хөнгөн инээд алдснаа "Чиний хувьд нууцаар үерхэж байгаа юм чинь хэлэх хэрэгтэй гэж үү?" гэх хачин үгс урсгав.

Түүний амнаас яаж ийм бэлэн цэцэн үгс урсдаг талаар Жисол гайхаад барсангүй.

Жэюүн түүний хариу үйлдлийг хараад инээд нь хүрсэн бололтой байлаа. Мөр нь хэсэг хөдөлж байгаад "Нээрээ би яагаад чамайг энд дуудсаныг асуухгүй юм уу?" гэж асуухад.

Жисол түүн рүү асуугаагүй ч тийм харцаар өөр рүү нь ширтлээ. Нүдээ хэд хэд анина.

Жэюүн "Наад зурган дээр байгаа миний хажууд зогсож байгаа хүн бол миний авга ах, аавын минь дүү байгаа юм. Тэр хүн аав ээж хоёр минь хүн хөлсөлж намайг мөрдүүлж байгаа гэсэн юм. Тэгээд л би жинхэнэ болгох гээд чамайг энд дуудсан юм" гэлээ.

Гэвч энэ хариулт Жисолд хангалттай санагдсангүй. Тэр нэг л дутуу хэлчих шиг түүнд санагджээ. Бас тэр Жэюүний утсыг барьж байснаа сая л ухаан орж түүнд эргүүлээд өгөв.

Жисол "Чи биднийг хүн дагаж байгаа гэх гээд байна уу?" хэмээн бараг л шивнэх төдийд асуутал Жэюүн толгойгоо хөнгөн дохив.

Жисол гэнэт өнөө өглөөний ээжийнхээ хэлсэн өнөөх хар машинтай хачирхалтай хүмүүсийн талаар саналаа.

"Өнөө өглөө ээж маань байрны хурлаас гарч ирэхдээ эргэн тойронд хачин хар машинууд бас харагдаж үзэгдээгүй хүмүүс дүүрэн байна аа гэж хэлж байсан. Тэд юм болов уу?"

Жэюүн түүний хэлсэн зүйлийг гайхаж буй аятай түүн рүү хараад "Манай аав ээж хоёр тийм ил хүмүүс явуулахгүй. Тэдний хөлслөх хүмүүс нь маш энгийн хүмүүс байдаг. Харин тэр хар машинуудыг яг ямар учиртайг би ч бас хэлж мэдэхгүй байна" гэх нь тэр.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now