Хэсонтой уулзсан нь..

Start from the beginning
                                    

Яахав угтаа бол би чинь жинхэнэ хорон санаатан нь л даа. Гэхдээ одоо бол хохирогч..

Би "над руу сонин харах хэрэггүй! Би хэлсэн чиний Ёнсүг яах ч үгүй"

Тэрний хөмсөг зангираад "Яахаараа юм л бол танай Ёнсү, чиний Ёнсү гээд байгаа юм бэ? Би тэр Ёнсү гэдгийг чинь өмчилчихөөгүй байна."

Би "Одоохон доо л... удахгүй та хоёр- .." үгээ гүйцээлгүй дуугаа хураахад минь Юнги гайхан ам нээх гэхэд нь би "Зүгээр л та хоёрыг тохирох байх гэж бодсон юм. Бас чи Ёнсүд сайн юм шиг санагдаад. Битгий нээх хүндээр тусгаарай миний л төсөөлөл." 

Юнги дахиж юм хэлсэнгүй харин би даарсан даа өөрийнхөө өрөө рүү зүглэхэд тэр намайг даган хүргэж өгчихөөд буцлаа. 

Би бөгжөө авч чадсангүй...

Нар мандах үеэр шал нойтон хувцастай өргөөндөө ирсэн Юнгиг харсан тайган нь "Хунтайжаа та яагаад ингэж аймар норчихсон юм бэ?"

Юнги "Солих хувцас авч ир!"

Тайган "Мэдлээ."

Юнги атгасан гараа дэлгэхэд түүний алган дээр хаш бэлзэг байх бөгөөд тэр гараа дахин атгаад хувцасаа солихоор явав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хааны ордноос Ким овогтын өргөөнд буцаж ирээд хоёр хонолоо. Хэсон хүнд ханиад хүрсэн ба хоёр өдрийн турш зогсолтгүй халуурч байгаа юм.

Сокжин "Оточоо Хэсоны халуун буусан уу?"

Оточ толгой сэгсрээд "Үгүй ээ ноёнтоон гүнжтэн одоо хүртэл өндөр халуурч байна. Хүчтэй эмийн ургамал уулгаж, зүү тавьж, хүйтэн жин тавьж бүх аргаа ашигласан ч халуун нь огт буурахгүй юм." гэж өгүүлэв.

Ишин "Ингэж байгаад муу юм болвол яах болж байна. Ордны оточ ч эмчилж чадахгүй байна. Яах болж байнаа?" гэсээр гараас нь атган дэргэд нь суулаа.

Бусад залуус ч бас яах учираа олохгүй хүндхэн нөхцөлд байв.

Нүдээ аажуу нээхэд минь урд минь том толь байх нь тэр...

Миний одоогийн бие мөн боловч царайны илэрхийлэл нь дэндүү өөр санагдан урагш алхтал тусгал минь намайг дагасангүй.

Гайхан хүрч үзэхээр гараа сунгавал тэр ярьж эхэллээ.

Тусгал "Чи их олон зүйлийг өөрчилж чаджээ. Гэвч одоо л бүх юмс эхэлж байна."

Би түүнээс цочин арагш болоод "Юу эхэлж байгаа гэж?"

Тусгал "Чимээгүй дайн! Чи тун удахгүй бүх үнэнг олж мэдэх болно. Бэлтгэлтэй бай!"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now