Хэзээ буцах вэ?

Start from the beginning
                                    

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зохиолыг өөрчилсөн нь намайг үхлээс аврах сайхан завшаан хэдий ч цаанаа л нэг муу совин татаад байх шиг эвгүй мэдрэмж төрж байв.

Ишин ах "Яасан бэ? Бие чинь өвдөө юу?"

Би толгой сэгсрээд "Тийм бишээ. Би зүгээр " гэхэд тэр гараас минь атгалаа.

Ишин ах "Юнги хунтайж та хоёр жоохон байхдаа уулзаж байсан байхаа?"

Би яаж мэдсэн талаар нь гайхсан ч толгой дохиход тэр "Би чамайг түүнтэй ойр байх хэрэггүй гэж бодож байна. Бид Гүрёогын хааны удмынхантай орооцолдох хэрэггүй байх."

Би "Ойлголоо ахаа. Санаа битгий зов доо." гэж хэлэн сүйхний цонхоор харлаа. Угаасаа Юнгигээс зайгаа барих хэрэгтэй гэж бодож байсан юм.

Бид хааны ордонд цайллаганд оролцохоор болсон тул хааны ордон руу явж байлаа.

Цонх руу харан явах дүү рүүгээ харсан Ишин аяархнаар амандаа "Чамд л муу зүйл болно." гэж шивнэв...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүсон хунтайж "Гүнж та хэзээд ч мохошгүй үзэсгэлэн гоо хэвээрээ байх юм." гэсээр дэргэд минь сууна.

Би соёлгүй аашлахгүйн тулд "Баярлалаа хоёр дугаар хунтайжаа." гэж хэлэн бага зэрэг инээмсэглэв.

Их хатан ч бас ярианд оролцон "Та хоёр хамтдаа хичнээн сайхан харагдаж байна гээч" гэсээр зальтай инээмсэглэл тодрууллаа.

Санаа гэж собака цаашаа хүмүүс юмаа....

Би юм хэлэлгүй урагш харахад Юнги яг чанх урд минь над руу ширтэх аж. Би ч харц буруулан урд байх зоогноос идэж байхад их хатан "Манай угсаа залгах хунтайж л их ганцаардмал харагдаж байна." гэхэд өргөөний гадна хэн нэгэн ирсэн талаар мэдэгдлээ.

Их хатан "Би нэг зочин урьсан байгаа хэрвээ дургүйцэхгүй бол бидэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна." гэж хэлээд орохыг зөвшөөрлөө.

Хаалга нээгдэн байдгаараа гоёсон Ёнсү эрхэмсэг алхсаар хүрч ирэн бидэнтэй мэнд мэдэв.

Их хатан "Ин сайдын охин та угсаа залгах хунтайжын дэргэд суугаад бидэнтэй зоог бариач"

Ёнсү "Эрхэм дээдсийн энэрэлд талархая" гээд их баярлан Юнгигын дэргэд суулаа.

Үнэндээ тэд гол дүрүүд болохоор хоорондоо дэндүү гоё зохицож сайхан харагдаж байсан.

Би хооллонгоо үе үе Юүсон хунтайж болон их хатны асуултанд хариулан Юнги, Ёнсү хоёр руу харалгүй суусаар зоогын цаг бараг дуусах үед хальт тэдэн рүү харвал Ёнсү их л таатай инээмсэглэн Юнгитэй ярилцах аж.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now