<<1SHOT>> HEESEUNG

Start from the beginning
                                    

" хэлээгүй юу?! мангар минь хичээлдээ шалбарсан хөлтэй явахыг хүсээ юу?! " үглэнгээ тэврэлтээ улам лавшируулна.

<< И.Ингэхээр яаж миний зүрх тэвчинэ гэж бодоов??.>> гэж бодсноо золтой л хэлчихсэнгүй.

" зүгээр.... уйдаад байсан юм" хэмээхэд

" ХАХАХА- ингэтлээ уйдаж болохгүй ээ, дахиж ингэж уйдах юм бол аваад үерхчихнэ шүү!"

" я.яаалаа г.гэж дээ" гэж арайхийн ээрч мууран хэлээд улайсан нүүрээ нуухад

" яагаад улайгаад байгаа юм? өвдөөгүй биз дээ?" гээд эргүүлж тойруулж харж байснаа гэнэт духан дээр гараа тавилаа.

<< Чамаас болоод улайж байна эргүү минь!>>

" эсвэл даарчихсан юм уу?? ийм богинохон юм өмсчихөөр аргаггүй шдэ!!" гээд миний дүрэмт рүү нэг харчихаад цүнхнээсээ hoodie гаргаж ирэн

" май, миний цамц чамд таарах эсэхийг мэдэхгүй байгаа ч өмсчих, энэ их дулаахан шүү" гээд над руу hoodie гээ сарвайлаа.

<< Үнэхээр..... Хисынээс hoodie авах өдөр ирдэг юм байжээ??? Ингээд байвал миний зүрх тэсэхгүй шдэ?!>>

" хурдан өмсөө чи улам улайгаад байна" гэчихээд шуудхан л өмсүүлчихэв.

<< ядаж байхад яасан ч том өмсдөг улаан туучий вээ?>>

" б.баярлалаа Хисынаа" гэхэд инээмсэглээд

" жижигхэн Ёнсол жив жив" гэчихээд инээд алдна.

" Ю.ЮУНДАА ИНЭЭГЭЭД БАЙГАА Ю-" гэж үгээ дуусгахын завдалгүй дэлгүүрийн хаалганы урд аваачихад хөнжил нөмөрчихсөн юм шиг л жижигхэн юм зогсож байв.

" э.энэ би юм уу???.. чиний хувцас эсвэл ийм том хөнжил шиг юм уу..?" гэхэд Хисын инээд алдаад

" чи л жижигхэн байхгүй юу мангар юм ярьж байх юм, алив явцгаая" гээд татаад аваад явчихав.

hoodie нь дүрэмт хувцасны богино банзалыг хүртэл дарахаар тийм урт бөгөөд Ёнсолд яг л хөнжил нөмрүүлчихсэн юм шиг харагдаж байлаа.

Толины тусгалд харсан өөрийгөө санахад
hoodie нь өвдөг давчихсан байсныг санав.

EN- REACTION 🇲🇳 Where stories live. Discover now