Гол дүрүүд уулзсан нь...

Start from the beginning
                                    

Юүн "Хэдэн ясыг чинь түүж авч чадахгүй шүү! Мангар минь"

Юүн бид хоёр юу болохыг бараг л мэдэж байсан болохоор Луханд санаа зовон зогсоно.

Харин тэр Лухан бүр өөртөө итгэчихсэн зогсож байгааг нь....

Тулаан дөнгөж эхлэхэд л Лухан ялагдаж байв. Сэлэмээ ч олигтой барьж чадахгүй хэд хэд цохиулаад авав.

Лухан бүр арван минут ч тэсэлгүй сульдаж байгааг хараад Юүн "Энэ амьтан миний ах гэхээр газар нүх ухаад орчихмоор байна. Муугаа мэдэхгүй ямар далдага юм бэ ядаж байхад.."

Би "Ишш ингэж байгаад дээрийнх шиг унаад өгөх вий дээ."

Юүн над руу хараад "Чи өөрөө болиулаарай. Би лав чадахгүй шүү." гээд нэг алхам ухрахад нь би Лухан руу алах гэж байгаа мэт дайрах Юнгиг олж харлаа.

Би "Энэ яачихаад байгаа юм болоо?"

Тэсэлгүй Юүн рүү харахад тэр толгой сэгсрээд надад сэлэмээ өглөө. Би сэлмийг нь аван тэдэн рүү гүйгээд Луханы урдуур орон Юнгигын дайралтыг хаав.

Би "Энэ хүүхэд амьдрал даа зэвсэг атгаж үзээгүй юмаа. Буруу хүнээ тулаанд дуудаж." гэхэд Юнги над руу хөмсөг зангидан хараад "Сүйт залуу чинь юм уу?"

Лухан бид хоёр зэрэг "Бид хоёр уу?" гэхэд тэр бидэн рүү "хараад өөр хүн байгаа юм уу?"

Лухан "Би одоо энэ гамшигтай юу? За ёстой үгүй шүү! Надад бас өөрийн гэсэн үнэлэмж байдаг юм!" гэхэд би түүн рүү муухай хараад "Надад ч бас өөрийн гэсэн сонирхол байгаа за юу? Энэнтэй сууснаас чөтгөртэй суусан дээр. Арай ч дээ."

Юнги гайхан хараад "Биш байсан юмуу?"

Бид бас л зэрэг "ҮГҮЙ" гэж орилоход Юнги саяхан л уурлаад байсан одоо харин инээж байв.

Лухан "Галзуу юм уу?" гээд биднийг орхин явлаа. Би Юнги рүү гайхан зогсоход тэр "Ашгүй дээ." гэж хэлээд яваад өгөх нь тэр...

Ойлгосонгүй??? Юу болоод байгаа юм бэ? Луханыг миний сүйт залуу биш гээд баярлаад байгаа юм уу?

Бодлыг минь таслан Юүн хүрч ирээд "Юу болоод байгаа юм бэ?"

Би "Мэдэхгүй ээ. Би ойлгосонгүй"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнөөдөр бол Гүрёогын их ёслолын өдөр мөн гол дүрүүдийн анхны уулзалт тохиох бөгөөд бие биедээ дурлах ёстой.

Гэхдээ сэтгэл санаа цаанаасаа л таагүй байна.

Биднийг ордон руу явахад Ишин ах "Чин улсын гүнжийн хувиар ёслол дээр үзүүлбэр үзүүлэх ёстой."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now