Битгий яваач ааваа...

Начните с самого начала
                                    

Би "Тэр эрэгтэй хүн болохоор хоёулангаас нь дээр байна байх зүгээр туслуулъя." гэхэд Юүн дургүй ч гэсэн үгнээс минь зөрсөнгүй.

Савлуур маань бэлэн болсон ч Тэхён явсангүй хараад л зогсоод байлаа.

Би ч тоолгүй савлуур дээр зогсоход Юүн намайг түлхэж өгөв.

Би "Сайн түлхээрэй. Энд ёстой гоё байна."

Удалгүй савлуур бүр хүчтэй савлахад ард Юүн биш Тэхён зогсож байсан юм

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Удалгүй савлуур бүр хүчтэй савлахад ард Юүн биш Тэхён зогсож байсан юм.

Түүнийг ямар нэг юм хэлэхийг хүсэж байгааг нь мэдсэн болохоор савлуур зогсоход буугаад "Ярилцах уу?" гэж асуув. Харин тэр зүгээр л толгой дохилоо.

Би "Юүн ганцаараа тоглож байгаарай. Би удахгүй буцаад ирнээ."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би "Хэлэх зүйл байгаа юм шиг харагдсан юм..." гэхэд тэр над руу харалгүйгээр урагш ширтээд "Чиний өмнө буруутай юм шиг санагдаад байсан юм."

Би "Яагаад? Бид нэг эцэгтэй л болохоос бараг танихгүй хүмүүс шүү дээ. Тэгээд ч би энэ талаар дахиж дурсмааргүй байна. Би нэгэнт уучлахаар шийдсэн."

Тэхён "Тэгсэн ч... уучлаарай гэж хэлмээр байсан юм. Чи жоохон байх даа тоор идээд хүнд өвдсөн гэж хэлж байсан шдээ. Тэр үед би өвдсөн гэж худал хэлээд аавыг хажуудаа байлгасан юм."

Хүүхэд шиг ярианд нь инээд хүрээд "Тийм бишээ... Зүгээр л тэр хэрвээ ээж бид хоёр дээр ирсэн бол та нарыг шархлах байх гэхээс айсан хэрэг."

Тэхён "Үгүй ээ-"

Би "Та яг том биетэй жоохон хүүхэд шиг хүн юмаа. Худлаа өвдсөн дүр эсгэж байгаа хүүхдээ аав нь мэдэхгүй юм шиг байна уу? Би гэмшиж байгааг чинь ойлгож байгаа."

Би "Бас Ким ноён миний хувьд хүйтэн мөс шиг хүн хэдий ч та нарын хувьд дулаан тэвэр, халуун сэтгэлтэй, өмөг түшиг чинь болсон сайн аав байсан гэж бодож байна. Та нар ч бас аавдаа их хайртай, сайн хүүхдүүд нь байх гэж бодогдсон ..."

The villain really wants to live \Дууссан\Место, где живут истории. Откройте их для себя