Уучлахгүй...

Start from the beginning
                                    

Юүн "Чи Лулугын ардаас орох нь уу? Би ганцаараа үлдэх юм уу?"

Би "Чи ч гэсэн унш л даа."

Юүн "Худлаа чи хэзээ ийм байсан юм." гэсээр аман даа бувтнана.

Шивэгчин "Би хэлж болох эсэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ ардуудын дундаас гарч ирсэн зохиолууд байдаг л даа." гэсээр чимээгүй боллоо.

Би "Зүгээрээ хэл хэл"

Шивэгчин бид хоёр руу ойртож суугаад "Би хэдийг уншиж байсан юм. Их сонирхолтой. Авхайн урхи гээд нэг зохиол байдаг. Хуучин сүйт залуу нь сайн найзтай нь араар нь явсанаас болж амиа хорлох гэж оролдоод эргэж ирэх дээ зүүн нүднийхээ доор мэнгэ тавиад өшөөгөө авдаг."

Сая эхнэрийн урхи киноны Гүрёо хувилбарыг ярьсан уу? гээд гайхаад сууж байтал хажуунаас Юүн орж ирээд "Пөөх ёстой сонирхолтой юм аа? Тэгээд цаашаа юу болдог юм бэ?"

Би "Мэдмээр байвал унш за юу?"

Юүн "Үгүй за юу!!"

Би шивэгчин рүү хараад "Намайг номын өргөөндөө хүргээд өг."

Номын өргөө ч гэсэн хуучнаараа байсанд нь тойруулан хараад өмнө нь жижигхэн байсан болохоор гар хүрч чаддаггүй байсан судруудаа аван нэг нэгээр нь эргүүлэн зогслоо.

Ард хаалга дуугарахад Юүнийг бодлоо өөрчилсөн байх гэж таамаглаад "Чи бодлоо өөрчилж ном уншиж үзэхээр шийдээ юу?" гээд эргэж харахад төсөөлөөгүй хүн байсанд өөрийн эрхгүй хөмсөг зангирав.

Намжүүн "Чи энд байжээ? Сайн уу Хэсон?" гээд инээмсэглэлээ...

Би "Сайн сууж байсан уу? Намжүүн залуу эзэнтээн?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "Сайн сууж байсан уу? Намжүүн залуу эзэнтээн?"

Намжүүн толгой дохиод "Тиймээ сайн сууж байсан. Чиний талаар их сонссон. Чамайг Чин улсад их хүндлэгдсэн угсаа залгамжлагчийн нэг гэж хүмүүс ярих болсон байна лээ" гэв.

Миний талаар сонирхдог мэт ярих нь муухай санагдан хурдхан эндээс гарахыг хүслээ.

Би " Таны хэлэх зүйл дууссан бол би явмаар байна" гэж хэлээд эргэхэд Намжүүн "Аавын бие муу байгаа чи уулзах хэрэгтэй!"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now