Зохиолыг өөрчлөнө

Start from the beginning
                                    

Ишин ах "Эцэг минь эгчийн минь үхэлд гүнээ харуусаж байгаа тэгээд охиныг нь өөр дээрээ авч өсгөх талаар таньд хэлэхийг хүссэн."

Намайг авч явна гэсэн үү? Зохиол дээр ийм юм гараагүй дээ.. Эсвэл би буруу санаад байна уу?

Ким ноён "Ийм юм байж болохгүй шүү дээ. Түүний сэтгэлийг ойлгож байгаа ч эцэг үрийн холбоог-"

Би "Эцэг үрийн холбоо? Та миний аав юм уу? Би таныг өнөөдөр хоёр дах удаагаа л харж байна."

Хэлсэн үгэнд минь бүгд л гайхан над руу харна. Гуравхан настай хүүхэд ингэж хэлэхээр гайхах нь мэдээж шүү дээ.

Ишин ах "Тэр ганц ч ирж байгаагүй гэж үү?"

Би "Үгүй ээ ирээгүй"

Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг шүү дээ....

Ишин ах "Эндээс таны хувьд Хэсонд хэр сайн эцэг вэ гэдэг чинь харагдаж байх шиг байна."

Ким ноён "Тэгсэн ч энэ чинь-"

Ишин ах "Энэ хэрэгт Гүрёогын хааны гэр бүлийг татаж оруулахгүй байхыг хүссэн. Гэхдээ та энэ чигээрээ байвал бид ч мөн үүнийг улсын хэрэг болгон авч үзэх болно." хэмээн сүрдүүлэх мэт хэлэхэд тэр дуугаа хураалаа.

Болчихсон уу? Би тэгээд Чин улс руу явахаар болсон уу? Тэгэхээр сая зохиол өөрчлөгдчихсөн үү?

Ишин ах "Таньд хэлэх өөр зүйл байна уу?" гэж хэлэн хөмсөг зангидан түүн рүү ширтвэл

Ким ноён "Байхгүй ээ"

Ишин ах "Тийм бол Хэсоныг авч явах даа бэлдэх хэрэгтэй байна." гэж хэлэн бослоо.

Би "Асрагч эхээ та надтай цуг явах уу?" гэж асуувал тэр миний эд зүйлсийг баглангаа "Тиймээ авхай минь би таньтай хамт явна." гэж хэлэн намайг тэвэрлээ.

Биднийг гаргаж өгөх Ким гэр бүлийнхнийг сайтар ширтвэл тэд юу ч болоогүй мэт зогсоцгоож байв. Тийм дээ миний байр суурь анхнаасаа л ийм байсан тэд Хэсоныг тоохгүй үхэж байсан ч...

Би дахиж тэдэн рүү харсангүй Ишин ах дээр очвол тэр "Салах ёс хийхгүй юм уу?" гэлээ.

Би толгой сэгсрээд "Би энд ээж асрагч эх хоёроос өөр хүн танихгүй" гэж хэлэн сүйх тэргэнд суув.

Хорон санаат гэж байхгүй зохиол өөрчлөгдсөн би дахиж энэ газарт ирэхгүй.

Нэг талаараа баяртай байгаа ч нөгөө талаараа энд л анх удаа эхийн хайрыг мэдэрч үзсэн болохоор сэтгэл хоргодох шиг санагдана.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now