Epilogue

260 31 6
                                    

Park Sunghoon's POV



Дурсамж...
Энэ үг одоо надад өмнөх шигээ санагдахаа больжээ. Би чамтай учрахаас өмнө дурсамжийг зүгээр нэг томчуул хөгшчүүлийн ярьдаг яриа л гэж боддог байлаа.

Гэхдээ...
Чи бүүр багаасаа л мэддэг байсан биз дээ?
Дурсамж гэх зүйл ганц хүний толгойд хадгалагдаж үлддэг хором биш. Харин бидний мартаж, санаж, хайрлаж, нандигнадаг зүйл гэдгийг чи ойлгосон болохоор л бидний бүтээсэн дурсамжуудыг надад үлдээгээд холын хол одсон биз дээ?

Сонин л юм...
Одоо би чиний газар доор буй биетэй чинь үнэхээр ойрхон зогсох авч чи намайг ойртох тусам илүү холдоод байгаа юм шиг санагдаад байх юм. Яагаад ингээд холдоод байгаа юм бэ, Хаюүн аа?

Чи үргэлж надаас зугтаж эсвэл нуугдаж байх юм. Чамайг олохыг минь хүлээх тийм сайхан байдаг хэрэг үү? Чам руу ганц л алхам ойртоход чи надаас гурван алхмаар холдох юм.

Чиний зөв...
Чамайг байхгүй болсны дараа надад чамтай өнгөрүүлсэн дурсамж, зураг бичлэгээс өөр юу ч үлдэхгүй. Тийм болохоор л чи эхлүүлсэн ажлаа дуусгахаар өөрт чинь хэцүү байсан ч бичлэгээ хийж үлдээсэн биз дээ?

Чамайг өрөвдөж байна...
Үхэх гэж байгаа хүн өөрийгөө хамгийн түрүүнд өрөвддөг атал чи дүү нартаа л санаа зовсон. Чамайг байхгүй болсон хойно тэд яах бол гэж чиний санаа маш их зовнисон биз дээ? Яаж ганцаараа ингэж ганцаардаж чаддаг байна аа, Хаюүн аа. Би бүр заримдаа гайхах юм. Чи яаж ийм сайхан сэтгэлтэй, яаж ийм буурь суурьтай байдаг юм бэ?

Би заримдаа төсөөлдөг юм...
Хэрвээ чи тийм өвчтэй байгаагүй бол, бидний ирээдүй ямар байх байсан болоо гэж. Чи бид хоёр их сургуулиасаа эхэлж үерхээд л, төгсчхөөд хамт ажиллан өөрсдийн хүчин чармайлтаараа байр, машин авч эцэст нь гэрлэх байсан болов уу? Царайг чинь өдөр бүр харж сэрэх байсан болов уу? Бидний хүүхэд чамайг дурайсан байх болов уу? Хэрвээ охин байвал чамайг битгий дурайгаасай. Хүмүүст бүхнээ зориулаад өөртөө юу ч авч үлддэггүй хүн болох байлгүй.

Гэхдээ...
Чи мэдэх үү? Миний төсөөлөлд бүгд байнга жаргалтай байдаг. Бид ерөөсөө муудалцдаггүй. Бидний бүх зүйл анхны оролдлогоор л бүтчихдэг. Магадгүй тийм болохоор л би тийм зүйлсийг төсөөлөхдөө шууд л төсөөлөл минь байна гээд мэдчихдэг байх. Чи... Тэнд үргэлж жаргалтай байдаг болохоор...

Дурсамж...
Чиний хэлдгээр дурсамж бол хүнийг эдгээж бас алж чадах увьдастай бидний толгойд үүрд оршин байдаг эм. Харин минийхээр дурсамж гэдэг зүгээр л аливаа цагт ямар нэгэн хүн эсвэл хүмүүстэй өнгөрөөсөн мартагдашгүй цаг хугацаа бас үйл явдал.

Миний хамгийн дуртай дурсамжууд минь...
Зөвхөн чамтай өнгөрүүлсэн үйл явдал он цаг байдаг. Тийм болохоор л би одоо гуч гарсан ч үргэлж санаж явдаг юм...









"Бурхан минь, би чамайг маш их санаж байна..."










Author's note:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.











Author's note:

Анхны өгүүллэг маань ингээд дууслаа. Хамт уншиж байсан хүмүүстээ их баярлалаа ^^

Энэ бичвэрээрээ би нэг зүйлийг маш сайн ойлголоо. Хүмүүсийн амьдралд хагацал гэдэг байдаг л зүйл хэр нь үнэхээр гунигтай байдаг юм байна гэдгийг. Бид нэг нэгэнтэйгээ гэнэтийн байдлаар учирсан шигээ гэнэтийн байдлаар хагацдаг. Тиймээс хайртай хүмүүсээ нандигнаж байгаарай. <3

The MemoriesWhere stories live. Discover now