Хэсү хажуудаа байх Сонхүн рүү хялам хийгээд "Т-Та мэдэх үү? Бид үнэндээ тийм ч дотно байгаагүй юм. Гэхдээ л тэр надад бүх зүйлээ тоочдог байлаа. Зүүдэлсэн зүүд, мөрөөдөл, өнөөдөр юу болсон тухай г-гээд л..." гээд удалгүй буцаад цурхираад ирэв. Сонхүн аргадах гээд нурууг нь илсээр...

-Тэр том болоод х-хуримаа хийхийг хэн хүнээс ч илүү хүсдэг байсан. Тэгээд намайг хуримын гэрчээ болгоод заавал тэр шидсэн цэцгийг нь ав гэж шаарддаг байж билээ. Б-Бас... Тэр ээж болохыг хүсдэг байсан. Э-Ээж болоод том охиноо хэзээ ч өөр шиг нь ганцаардан суухыг...

Тэр бүр илүү цурхирч эхэллээ. Эгчтэйгээ тийм ч их цагийг хамт өнгөрөөж чадаагүйдээ харамсаж өөртөө дургүй хүрч байв. Сонхүн үг хэлэх гэсэн ч больж харин хариуд нь түүний нурууг илээд "Тэгвэл одоо чи том эгчийн үүргээ гүйцэтгэх ёстой шүү дээ. Хаюүн чамаас тэр зүйлийг л гуйх байсан байлгүй..." гэхэд Хэсү хэсэг бодолхийлснээ санал нийлж хурдхан шиг босоод оршуулгын танхим руу зүглэв.

Харин Сонхүн ганцаараа үнэхээр цэлмэг байх тэнгэр лүү ширтсээр хоцорлоо.


___


Орой болж оршуулгын ёслол дууслаа. Сонхүн бүх хүмүүсийг үдэж өгчхөөд гэр лүүгээ ганцаараа явах гэхэд нь Хаюүний аав түүнийг дуудаж өөрт нь өгөх юм байгаа гэлээ. Сонхүн чимээгүйхэн тэдний машинд суулаа. Түүнээс бусад нь бүгд хавдаж улайсан нүдтэй хүмүүс байв.

Гэрт нь ирээд нэг аягатай цай түүнд ээж нь хийж өгөв. Ууж дууссаных нь дараа түүнийг дагуулаад хоёрдугаар давхарт байх Хаюүний өрөөний хаалганы урд ирээд "Тэр чамд өгөх юм байгаа гэсэн... Би харах гэсэн ч зориг зүрх хүрсэнгүй..." гээд хоолой нь зангирсаар хэлээд яваад өглөө.

Өрөөнд нь ороход яг л гурван жилийн өмнөх шигээ цэвэрхэн байлаа. Юу ч өөрчлөгдөөгүй бас бараг хоёр жил гаруй эзэнгүй байсан гэхэд ч итгэмээргүй байв. Өрөөг нь тэр ажиж байтал ширээн дээр нь Сонхүн тэр хоёрын унтаж байхад нь авсан зураг байлаа. Сонхүн бүр үхсэн хүн шиг л харагдаж харин Хаюүн өөрөө маш томоор инээчихсэн байх харагдана.

Сонхүн тэр зураг байсныг мэдээгүй тул инээвхийлээд орон дээр нь суулаа. Тэгтэл доор нь нэг зүйл мэдрэгдэж харвал том хайрцаг байх нь тэр.

Хайрт Сонхүндаа,

Гэх энэхүү бичиг түүний анхаарлыг татаж хайрцгийг нээтэл Хаюүний үнэр ханхлах нь тэр. Өрөөнөөс нь эзэн нь удаан байгаагүй болохоор ер үнэр нь үнэртэхгүй байсан юм.

The MemoriesWhere stories live. Discover now