Тэндээс гараад хаашаа явахаа мэдэхгүй ч хаашаа ч юм алхаж эхлэв.

Үнэхээр их гомдож байна. Уйлахыг хүсэхгүй байгаа ч гэсэн чадахгүй нь.

Ийм хүчгүй байгаа ээжийгээ уучлаарай....

Дотроо ийнхүү бодсоны дараа хамаг бие минь сулраад зүгээр л орчлонгоос тасран нүд минь анигдчихав.

~

Зүрхний аппаратны чанга тасалдсан дуугаар цав цагаан тааз ширтэн эмний гашуун үнэр үнэртсээр сэрэв.

Сүүлд ингэхэд юу боллоо? Одоогийн байгаа байдал бол эмнэлэгт байгаа харагдана бас харанхуй болчихож тэгэхээр ухаан алдсан шинжтэй л байх шиг байна.

Хүүхэд минь гайгүй байгаа.
Гараа явуулан гэдсэн дээрээ дарж үзвэл хэдий анзаарагдахгүй ч гэсэн цаанаасаа бага зэргийн томорсон гэдэг нь мэдэгдэж байв.

Зүгээр дээ миний бяцхан үр байхад даваад л гарна.

Арай хөдлөхтэйгөө болон толгойгоо бага зэрэг өндийлгөж үзвэл зүүн талд минь Намжүүн гарыг минь атгачихсан эмнэлэгийн орэ дэрлээд унтаж байгаа харагдана.

Яаж мэдэсэн юм бол?

Түүнээс гараа татаж авах гээд бага зэрэг хөдлөхөд тэр дав хийн чоциж сэрэв.
Би ч мөн түүний юу ч болоогүй байхад огцом хөдлөн босож ирсэн багагүй цочоож амжив.

- Сэрчихсэн үү бие чинь яаж байна?

Хэмээн толгой дээр байх эмч дуудах товчлуур дээр дарана.
Харин тэр миний гарнаас огт тавьсангүй надад ч гараа татах тэнхэл байсангүй.

Удалгүй эмч орж ирэн зүрхний даралт болон биеийн байдал шалгачихаад жирэмсэн байж гээд мэдэх мэдэхгүй баахан л юм хэлж гарав.

- Эхлээд надад хэлэх хэрэгтэй байсан юм.

- Хэллээ гээд юу өөрчлөгдөнө гэж?

- Одоогийн ийм байдалд хүрэхгүй нь ойлгомжтой.

- Больж үз. Хүүхдээ алах гэж дайрч байгаа хүний хажууд хэн ч байхыг хүсэхгүй.

- Би мэдээгүй, ёстой итгэмээргүй юм.

- Итгээд өгөөч гэж гуйгаагүй.

Нөгөө тийш харан гарах гээд байсан нулимсаа зөөлхөнөөс урсгав.

Хэн хэн нь юу ч ярилгүй хэсэг чимээгүй байсны дараа.

- Баярлалаа.

Хэмээн харанхуй өрөөнд түүний дуу хадав.

- Магадгүй чи дургүйцэх байх л даа, гэхдээ тэр өдөр хамт байсан эмэгтэй бол зүгээр л миний энд сурдаг байхад манай ангид надтай нийлдэг байсан хүүхэд. Бид хоёрын голд ямар ч харилцаа байхгүй.

Тэр орой найз залуутайгаа муудалцчихаад хамт архи уухаар дуудсан юм л даа.

Харин шөнө тасрчихсан болохоор гэртээ аваад ирсэн, ангийн найзуудаас цаашгүй болохоор гэрийг нь мэдэхгүй, тэгээд л тэр.

Гэсэн ч намайг уучлаарай.

- Чи тэгээд намайг үүндээ итгэ гээд байгаа юм уу?

- Итгээч гэж гуйхгүй ээ, гэхдээ энэ үнэн шүү.

Надад чи гарч ирсэнээс хойш амьдралд миний өөр илүү зүйл хэрэггүй болсон.

Би чамд хайртай гэдгээ ч мэдэж авсан бас хүүхдэдээ ч.

Аль хэдийн хайртай болчихсон болохоор л чамайг явуулж чадахгүй байсан юм.

Чиний шийдчихсэн царай намайг эцэсийн аргадаа тэр арчаагүй үйлдэл хийхээс өөр аргад хүргээгүй.

Гадаадад байх чамд тухгүй байгаа байх хүсвэл хоёулаа хамт солонгос руу буцан тэндээ амьдарцгаая.

Тэр энэ бүгдийг ярьж байхдаа миний гарыг огт тавьсангүй.

Энэ хугацаанд би түүнд огт дасаагүй гэвэл худлаа үнэндээ хайргүй гэвэл ч худал болох байх.

Тэглээ гээд шууд л эргэж хараад тэврээд авалтай нь биш.

Дээшээ зөөлхөн босож суун түүн рүү харвал нүдэнд нь оч хуралдачихаж.

- Би чамайг намайг гэрээс гарахад яаж ийж байгаад үлдээгээсэй гэж хүссэн.

Гэхэд тэр шууд л дээш өндийн намайг дулаахан цээжиндээ чангахан тэврээл 'уучлаарай' гэдэг үгний үнэ цэнийг нь алдагттал удаа дараа амандаа үглэж гарав.




За сэнүцга. Яагаад ч юм энэ зохиолоо нэхх хөөрхөн энэ хоёроороо явуулаад баймаар санагдчихлаа хх. Тэглээ гээд бас дараа нь иймээ тиймээ юм болохгүй гэсэн үг биш л дээ.

Нэг парт маань гайгүй урт хэрнээ арай богинохон үйл явдал гараад байгаа юм шиг байх юм та нарт тэгж санагдаж байна уу?

Нэрээ сониноос 103 дагагчтай болсон байна лээ та нартаа үнэхээр их баярлалаа бас сэтгэлгдэлээ үлдээхээ мартав♡

Baby_stars☆

Hey Daddy /KNJ   [Complete]Where stories live. Discover now