17

2K 133 3
                                    

Нилээн хэд хоног эмнэлэгт хэвтсэний эцэст өнөөдөр нэг юм гарах нь.

Намжүүний хувьд бол тэр өдөр бүр намайг халамжилж огт хажуунаас холдоогүй, энэ хугацаанд бид 2 хангалттай их зүйл ярилцсан.

~

- Ахх, гэртээ ирэх ч сайхан байна шүү, гэхдээ удахгүй явна гэхээр л.

- Бид хүүхдээ төрсөн хойно нь энд ирж болно шүү дээ.

- Тийм дээ.

Тэр гэрээс эмнэлэг рүү зөөсөн зүйлсээ буцаан өрөөрүүгээ оруулахдаа орны хажуу талын шүүгээнээс эм авчихаад доош буув.

- Ахиж энэ эмийг хэрэглэхгүй шүү.

- Чи яаж?

- Сонирхож байгаад олчихсон юм.

Нааш ойртон духан дээр зөөлхөн үнсээд
- Чамд минь одоо энэ нойрны эм хэрэггүй.

Сүүлийн хэдэн долоо хоног шөнө унтаж чадахгүй хэсэгтээ нойрны эм уудаг болсон, мэдэхгүй ээ сүүлдээ уухгүй л бол унтаж чадахаа байчихсан байсан.

Гэхдээ сая эмнэлэгт хэвтсэн хэдэн өдөр бага зэргийн ядаргаанд орсон гээд хэд хэдэн дусал хийлгэн одоо овоо эрт унтаж чадахаар болсон.

- Ойлголоо.

- Маргааш явах болохоор би дээшээ гарч юмаа бэлдлээ чи дахиад ядарч болохгүй болохоор эндээ сууж бай.

Хэмээн дээш өрөөрүүгээ яваад өгөв.

Зурагт асаан үзчихмээр зүйл хайн сувгаа бүтэн 3 тойруулчихшиг л боллоо.

Хийх юм олдохгүй удирдлагаа буйдангийн булан руу шидчихээд өрөөний өнцөг булан бүрийг ажиглаж эхлэв, ядаж байхад энэ нэг юм ямар уддаг юм бэ.

Сүүлдээ амттай юм идмээр санагдаад залхуутай нь аргагүй хөргөгч алхан нээж үзвэл хоолны материалаас өөр юу ч алга.

Буцан буйдан дээрээ очиж суун шидсэн удирдлагаа буцааж аван дахиад л сувгаө солив, гэхдэ л яаа чөтгөр гэж тэсэхгүйнээ.

- НАМЖҮҮНАА.

гээд гэрээр дүүрэн орилоход тэр байдаг хурдаараа доош бууж ирэв.

- Юу болсон бэ?

- Намжүүнаа хүүхэд чинь амттай юм идмээр байна гэнээ.

Буйдангийн түшлэгний ард талаас хүүхэд аятай түүнрүү муурны гүд гарган эрхлэнэ.

- Тэгээд л болоо юу?

- Ммхм.

- Зүгээр хэлчихгүй хүн айлгаад хаячих юм аа.

- Тэгэхүү л дээ.

Hey Daddy /KNJ   [Complete]Where stories live. Discover now