"Завтай"

"Тэгвэл хоёулаа кино үзэцгээе"

"За. Хэдэн цагт?"

"Хоёр цагт байрны гадаа уулзацгаая"

Ийнхүү Жэюүн, Жисол хоёрын чат өндөрлөв.

Жисол гэнэт энэ кино гэдэг зүйлийг анх удаагаа эрэгтэй хүүхэдтэй хоёулхнаа үзэх гэж байгаагаа гэнэт санасан юм. Магадгүй энэ хоёрын хуурамч үерхэлийн хуурамч болзоо байх тийм үү гэсэн шүү юм бодоод орноосоо арай хийн өндийлөө.

"Гэхдээ энэ үнэхээр ийм эрт сэрсэн юм байхдаа?" гэж утас руугаа буюу Жэюүний дугаар руу харан өөрөөсөө асуугаад угаалгын өрөө рүү зүглэв.

Найм өнгөрч байхад Жисол уснаас гарч ирээд эргэн тойрноо хартал гэрт нь бараг хэн ч байгаагүйг саяхан л ухаарах шиг болсон юм.

Үнэхээр гэрт аав ээж хоёр нь харагдсангүй. Жисол санаа нь зовоод аав ээж хоёр руугаа залгах гээд утсаа асаагаад өдөр судраа хальтхан хараад өнгөрөв.

Тэрбээр хэсэгхэн хугацаанд харсан тэр өдрөө ахин хараад гэнэт нэг зүйлийг санасан бололтой их л эв хавгүйхэн мушилзаад "Байрны хурал" гэж амандаа бувтнасан юм.

Сар бүрийн яг энэ өдөр Жисолын ээж байрныхаа хүмүүсийг цуглуулаад хурал маягийн зүйл зохион байгуулдаг юм. Мэдээж байрны дарга хүн зарим нэг айл өрхийн алдаатай болон давуу талыг хатуу чангаар хэлж, зарим нэг хүмүүс рүү хашихарч байгаа шүү дээ хэмээн Жисол бодоод дуусахтай зэрэгцэн гэрийн хаалга онгойх чимээ гарч, дараагаар нь түүний аав ээж хоёрын өөр хоорондоо ярилцах дуу гарав.

Жисол аав ээж хоёр руугаа яаран очоод "За хурал юу болсон бэ?" гэж асуухад ээж нь түүнийг өнгөрөөд чанга чанга алхалсаар гал тогоо руу орох бол

Жисолын аав охиныхоо чихэнд "Болдог юм болдгоороо л боллоо" хэмээн хэлэв.

Жисол яг юу болсныг нь маш сайн гадарлаж байсан аятай сүрхий гэгч нь жуумалзаад "Тэгээд хэн нь ялав?" хэмээн асуухад

Гал зуухнаас ширээ нүдэх чимээ гараад "Би тэр муу зургаан давхрын Пак авгайг байрнаас хөөнө дөө" хэмээн хэлж буй нь сонсогдов.

Жисол яг юу болсныг асуухгүй байсан ч мэдэж байлаа. Энэ байранд түүнийг хэл амаараа гүйцдэггүй хүн гэж бараг байхгүй. Гэтэл тэр зургаан давхрын Пак гэгч нь Жисолын ээжийг хага баздаг нэгэн юм.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now