Тэхён: уучлаарай...

Би: би явлаа. Ардаас битгий дагаарай гэж хэлээд би эргэж харан алхлаа. Тэгээд төв зам дээр такси барин хаашаа ч юм явна.

~~~

Таксины жолооч: эмэгтэй, ирчихлээ

Би: баярлалаа. Гэхдээ, ахаа энэ ямар газар вэ?

Таксины жолооч: ах нь энд байнга ирдэг юм. Тайвшраад их сайхан болдог юм

Би: аан. Баярлалаа. Хэд гарсан бэ?

Таксины жолооч: хэрэггүй дээ

Би: юу гэж дээ. Би төлбөрөө бэлнээр өгье гээд бүхэл мөнгө өгөөд машинаас нь буувал таксины жолооч ах бууж ирэн надад нэг цамц нөмрүүлээд машиндаа суун явчихлаа.

Би: Ахаа!!! Цамцаа... яаж авах юм бэ?? Цамцаа авахгүй юм байхдаа. Яаж өгнө өө

Би саравчинд суун сарыг харна. Үнэхээр үзэсгэлэнтэй.

Бүхэл шөнийн турш би энэ сарыг харан хонолоо. Өглөө сэрээд ойр тойрноо хартал хажууханд амралтын газар байж таарвал би шууд л тэр амралтын газар луу очин нэг байшинд нь амрахаар болов.

~~~~~

Тэхён: чи хэзээ ирж байгаа юм. Ямар их санаа зовсон гээч

Би: юунд нь санаа зовоов.. аан, нээрээ би чиний ажилчин шдээ. Уучлаарай захирлаа дахиж ийм асуудал гаргахгүй. Бас надад тустай байр гаргаж өгөхгүй биз

Тэхён: гэнэт яагаад байгаа юм бэ?

Би: ажил амьдралаа салгах хэрэгтэй шдээ. Та тэгээд надад байр гаргаж өгнө биздээ. Энэ долоо хоногтоо байвал сайн байна гэж хэлээд би шууд өрөөндөө орон хаалгаа чанга хаалаа.

~~~1 жилийн дараа~~~

Дахиад нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд би Тэхёны доор ажилласан хэвээрээ л байна. Гэхдээ өнөөдөр би түүнээс хэзээ эрх чалөөтэй хүн болж болох уу? гэж асууна.

Тэхён: ямар хэрэгээр ирсэн юм. Чиний ажил чинь дууссан шдээ

Би: асуух зүйл байна

Тэхён: тэгвэл суу суу гээд буйдан руу заан цаашаагаа очиж цай найрууллаа. Тэгээд миний урд тавьж өгөөд өөрөө хажууд суув.

Зочид буудлын эзэнWhere stories live. Discover now