Парт 24

1.1K 63 3
                                    

...Тэгээд удалгүй гол ажилдаа орон тэдэнтэй тоглоно.

~~~

##: хүлээ. Дахиад нэг тоглоё

Би: өрөө өгчихөөд дахиад тоглоорой гэж хэлээд өрөөнөөс гарвал Тэхён үүдэнд зогсож байв.

Тэхён: явцгаая

Би: хаашаа

Тэхён: очоод мэдээрэй гээд намайг хөтлөн алхаж эхэллээ. Бид хоёр машинаар явсаар нэг газарт ирсэн нь далайн эрэг байв.

Би: энд??

Тэхён: Жимин та хоёр энд байнга ирдэг шиг би ч гэсэн энд байнга ирдэг юм. Яагаад гэвэл энд манайхан гэр бүлээрээ амардаг байсан. Гэхдээ жоохон байхдаа. Чи манайд үрчлэгдэж ирээгүй байсан байхаа..

Би: ...

Тэхён: би тэр үед Жин ахад хэлж байсан юм "Ахаа би том болоод хайртай хүнтэйгээ энд ирнэ ээ" гэж

Би: ..тэгээд яагаад надтай ирж байгаа юм

Тэхён: дахиад хүлээж чадахгүй юм шиг байна. Би уул нь зөв цагийг нь их удаан хүлээсэн л дээ. ...Гэхдээ чамайг Жиминд алдахаас айж байна гээд гүнзгий амьсгаа аван: Би чамд хайртай гэж газар ширтэн хэллээ.

Би: ....

Тэхён: чамайг тэгэж их зовоочихоод ингэж хэлж болохгүй ч би үнэхээр чамайг Жиминд алдмааргүй байна

Би: ....т.огло..од байгаа юм уу?

Тэхён: үгүй ээ. Тоглоом биш

Би: чи миний эрхтэнг зарчихаад дараа нь надад хайртай гэж байгаа юм уу?

Тэхён: би чиний эрхтэнг аваагүй ээ. Би юу гэж чинийхээ биед мэс хүргэх юм бэ?

Би: юу?? Тэгвэл сорив..

Тэхён: зүгээр л чамайг Жиминтэй уулзуулахгүй байлгахын тулд худлаа сорив хийсэн юм

Би: ...

Тэхён: би чамд үнэхээр их хайртай. Гэхдээ хайртай гээд дэргэдээсээ явуулмааргүй байна. Би чамтай аз жаргалтай амьдармаар байна. Хэсүна миний эхнэр болооч тэгэх үү

Би: тэгэж хэлэхээр чинь чиний эхнэр болох юм шиг байна уу? Би чиний дэргэд үнэхээр их зовсон. Чи намайг ядаж ганц удаа хайрлаж байсан юм уу?

Зочид буудлын эзэнWhere stories live. Discover now