19

295 50 1
                                    

"Хайраа" чих гижигдэж буй мэт үлээлт мөн гэнтийн дуунд нь цочин суусан сандалнаасаа огол харайн боссонд тэр чанга инээсэн ээ "уучлаарай нялх найз охиноо айлгачихлаа" гэв.

Энэ хүн зун дөхөөд элсэлтийн ерөнхий болон төгсөлтийн шалгалтандаа бэлдээд намайг хүлээлгэж байгаа юм.

Гэхдээ гарж ирэх болгондоо юу билээ...

Гүнжхэн...

Жимсхэн...

Чихэрхэн...

Нялхаа гэж дуудаж гарж ирээд байгаа.

Хэнээсээ ч сурдаг юм бүү мэд.

Түүн рүү хөмсөг зангидаж хараад "наад үгнүүдээ ямар юмнаасаа сураад донгосоод яваад байгаа юм" гэсэнд бүлтэгнээд "яасан таалагдахгүй байгаа юм уу" гэх нь тэр.

Таалагдаж байгаа ч шалгалтанд бэлдэж байгаа юм уу найз охин доо нэр өгдөг сургалтанд яваад байгаа юм уу.

Намайг дуугүй хөмсөг зангидсанд гарнаас атгаад "найзууд" гээд тоомжиргүй инээх нь тэр.

Ер нь хайраа гэж дуудуулах л гоё юм байна.

"Тэд нарынхаа хэлсэнгээр биш хайраа гэж бай" гэсэнд тэр инээн "за" гэв.

Гэтэл сургуулын үүдээр гурван хөвгүүн дуу шуу болсоор гарж ирсэнээ сонү бид хоёрыг хараад нааш иргэв.

Нэгийг нь бол мэднэ.

Нөгөө ангийн нишимура рики.

Харин үлдсэн хоёрыг нь охидын ярианаас сонссон.

Сонхүн.

Жонвон.

Сонхүн уран гулгалтаар хичээллэдэг харин жонвон сургуульд дээгүүр байр эзэлдэг тэргүүны сурагч гэхдээ охид дунд бүгдээрээ алдартай.

Төгсөх дөхөж байж сонү убба ч бас алдартай.

Жонвон нэг ах сонхүн нь сонүтай чацуу.

Хөөх тэдний талаар байгагүй мэдэх юм байна шүү.

Бидний урд ирээд сонхүн гэгч цуг явъя гээд байхад яваагүй байж л яараад гарсан гэсэн ээ над руу хараад инээн "нээрээ ямар эгдүүтэй жижигхэн юм бэ" гэсэнд жонвон гэгч түүнийг нудран ники дагаж инээж сонү убба намайг тэврэн "хандраад байгаарай" гэсэнд энэ удаа бүгд инээх нь тэр.

"Харамч золиг...

Танилцая сонхүн" гэв.

"Жонвон" "чи намайг таних байхаа" гэв.

Сонү убба гайхан яаж гэсэн харцаар харах аж.

"Тиймээ нэг тэмцээн дээр таарж байсан юм" гэв.

Сонхүн цоглог инээн "сонүгийн найз охин юм чинь одоо бид нарын ч гэсэн найз биз дээ" гэв.

Яахав царайлаг найзуултай л болчихлоо.

Jaya time: маргааш сүүлийн хэсэн вотэ дараарай tulips❤️💐🌷

Cutie BoyfriendWhere stories live. Discover now