12

339 45 0
                                    

Бурхан минь хаалга манаад зогсож байгаа хүн найз залууг минь гээд хэлээд өгөөч түүн рүү ойртолгүй хол зогсоод зургийн авах үед тэр нааш харсанаа инээн өөдөөс минь зугуухан алхаж эхлэв.

Өөдөөс нь гүйж очоод тэврэх үед тэр гараа суган доогуур хийв.

Түүнийг тэвэрч амжихаас өмнө хөлөө газраас өргөх үед тэр биеэ сул тавьчихсан учир урагш тонгойгоод буцан нуруугаа эгцэлж намайг өргөөд инээх нь тэр.

"Хоёулаа явж кино үзэх үү" өргөсөн чигтээ надаас асуух үед нь хурдхан толгой дохиод хөлөө буцаан доош буулгаад "болзоо биз дээ" гэсэнд сонү убба хурдан харц буруулж хоолойгоо засаад "тийм" гэх нь тэр иччихэж...

Гэхдээ тэр одоо л асууж байгаа болхоос би долоо хоног түүнд болзооны сэдэл өгч бүр охидоор хэлүүлж байж түүнээр хэлүүлж байгаа хэрэг.

Сургуулиас гараад таван буудлын зайтай кино театр руу ороод нилээдгүй сонирхолтой санагдсан spiderman-ы шинэ ангийг үзэв.

Болзоо ихэвчлэн аймшигийн болон романтик кино үздэг гэдэг ч бидэнд үнэн дээ тэдний аль алинг нь үзэх сонирхол байгаагүй юм.

Болзооны дараа хоол идхээр болов.

Оройн хоолны цаг бид гудамжны хоол идэхээр болсон юм.

Сонирхолтойн дээр өвөрмөц биш гэж үү

Бидний идэж буй хоолны худалдагч эгч биднийг удтал ширтсэнээ "хөөрхөн хосууд байна...

Эгч нь ч бас залуудаа та нар шиг л байсан юм...

Бүр анхны хайртайгаа гэрэлсэн юм шүү..." гэсэнээ хоолой нь цаашилж нулимс нь цийлгэнээд "муу хань минь гэх нь тэр".

"Тэгсэнээ инээн бие биен дээ хөөрхөн тохирчээ аз жаргал хүсье хүүхдүүд минь" хэмээн инээх нь тэр.

Би ч бас түүнээс салмааргүй байна хэтэрхий нандин үерхэл учраас...

Дэндүү гэгээлэг хайр учраас

Cutie BoyfriendWhere stories live. Discover now