Харин Жэюүнд энэ бүхэн их сонирхолтой байгаа бололтой сэтгэл хангалуун инээмсэглээд сууж байхыг хараад Чүэ эхнэр нөхөр хоёр хэсэг хугацаанд хэлэх үггүй гацаж байв.

Жисолын ээж "Манай охин ер нь бол ийм биш л дээ. Өчигдөр хугацаа нь дууссан юм уучхаад л. Үнэхээр их уучлаарай. Хувцас руу чинь бөөлжсөнд" гэж хэлэхэд

Жэюүн инээсээр "Яалаа гэж дээ, санаатай тэгээгүй шүү дээ" хэмээн ихэд эелдэг хэлснээ "За за би одоо гэр рүүгээ оръё доо" гэж хэлээд ширээнээс босоод Чүэ эхнэр нөхөр хоёр руу ээлжлэн бөхийхөд Жисолын ээж түүнийг гаргаж өгөх зуур Сынман охиныхоо өрөө рүү зүглэв.

Гартаа дахин аягатай ус бариад өрөөнийх нь хаалгыг нь тогшлоо. Жисол өрөөндөө орж ирээд шууд л ор руугаа шургаж орсон байлаа. Өчигдөр юу болсныг санах гэж оролдоод ч чадсангүй. Түүнд Хаитай хамт байж байсан үе нь санагдана. Гэхдээ яагаад ч юм өнөөх хар хувцастай хүмүүс ч бас санаанд нь буулаа. Тэгээд тэр хоёр сөжүний асраас гарч яваад саравчинд суусан. Архи гаргадаг шингэн уусан. Түүнээс л хойш юу болсныг тодорхой санахгүй байгаа ч нэг зүүд шиг үйл явдал нүднийх нь өмнүүр яг л бичлэг шиг урсав.

Түүний шинэхэн хөрш залуу гарч ирсэн. Хаи явсан. Тэгээд тэр явах гээд бостол тэр залуу замыг нь хаагаад зогсчихсон. Тэгээд л хүзүү нь өвдөөд эхэлсэн. Бас тэр залуу нэг үг хэлснийг нь санахдаа Жисолын нүд тас анигджээ.

ЭХНЭР МИНЬ...гэх шиг л болсон юм даа гэж бодсоор толгойныхоо үсийг маш чангаар зулгааж зүүд эсвэл болсон явдал хоёрын алийг нь ч гэж бодох аргагүй байдалд орчихов.

Энэ яг түүний зүүд шиг л байсан юм шүү дээ. Тийм ээ зүүд л байх ёстой.

Яг энэ тухай бодоод өөрийгөө тайвшруулж байтал хаалга тогших чимээ гарч Жисол орох зөвшөөрөл өгөх шиг авиа гаргатал, удалгүй хаалга онгойж Сынман гартаа аяга хүйтэн зөгийн балтай ус барин орж ирлээ.

Жисол аавынхаа гарт байх усыг хам хум аваад ууж дуусгатал аав нь толгойгоо сэгсэрснээ "Өчигдөр юу болсныг мэдэж байна уу?" гэх нь тэр.

Жисол аав руугаа том нүдлэн хараад юу ч санахгүй байгаагаа ойлгуулах гэж толгойгоо сэгсэртэл Сынман гүнзгий амьсгаа гаргаад "Чамайг шал согтуу орцны гадаа буруу код хийгээд зогсож байхад чинь хөрш залуу чамайг оруулж ирсэн. Бас чи түүний хувцас руу бөөлжчихсөн гэдгээ санаж байна уу?" гэв.

Жисол энэ бүгдийг сонсоод л ухаан санаа нь ор мөргүй арилж, гүн цочролд оров. Бөөлжсөн? Бүр бөөлжчихсөн? Тэр залуугийн хувцас руу юу? Жисол уу?

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now