XVII

370 44 2
                                    

Мина "тэгээд яасан?"

Би "гурав гуч болсон чинь шууд л хүргэн ахыг дэрээр цохиод, сүнс гээд орилсон. Тэр дуугаар нь Жонгүг ах цочиж сэрээд орны хөлд толгойгоо цохьчихсон. Аав ирж явах замдаа ширээний булан гараа цохиод, ээж бүр орноосоо унасан гэсэн"

Сонхүн сэгсийсэн үсээ самнан "тэр үед чинь яах аргагүй нэг юм босоод суучихсан байсан юм чинь"

Би "Тэхён ах угаасаа босоод суучихдаг юм. Хорин минут сууж байгаад л хэвтчихдэг. Гэтэл чи сэртэл нь зодсон байгаа юмдаа"

Жэйк инээн "Сонхүнийг согтуу үед гэртээ хонуулж болохгүй юм байна ХА ХА"

Би "гэхдээ энэ Жэй яачихсан юм?"

Хисын "аан цаадах чинь эморч байгаа"

Мина "юунд эморсон юм?"

Сонү "мэдээгүй юм уу? Цаад Жэй чинь бид нартай тоглоом тоглож хожигдоод, эхэнд таарсан охиноо гуйх байсан юм. Гэтэл доод ангийн од охин байж таараад яах аргагүй гээд гуйсан юм. Тэгсэн чинь тэр охин нь та миний сонирхол биш гэж хэлээд олны нүдэн дээр хаяад явчихсан"

Жонвон "ёстой амьд явахдаа Пак Жунсон охинд хаягдаж байгааг хардаг л юм байна"

Би "нөгөө Ким Хэвон гээд охин уу?"

Хисын "чи таньдаг юм уу?"

Би "мартаа юу? Тэр чинь сурагчдын зөвлөлийн гишүүн шүү дээ"

Сонхүн "сурагчдын зөвлөлийн дарга гэдгээрээ түрий барих нь уу?"

Би "тэр охин чинь нэр хүндээ л боддог, тэнэг охин байгаа юм. Хэрвээ Жэйг дуучин аль эсвэл алдартай од байсан бол шууд л зөвшөөрөх байсан"

Хисын "гэхдээ энэ Ники хааччихсан юм?"

Би "Ники ээжид зарагдаж яваа"

Жонвон "яагаад?"

Би "Жэйкийн үгнээс болоод бид хоёр шийтгүүлсэн. Гэтэл өнөөдөр ээж зээ хүүдээ хувцас бэлдэнэ гээд байсан юм. Тэгсэн чинь Никиг дагуулж явж юм бариулна гээд явсан. Ядаж байхад ээж бүр үнэн ууртай байсан. Цуг явъя гэсэн чинь Сонхүний хэлснээр үзэгдэх орчноос арил гэсэн л дээ"

Жэйк "хэн л ээжийг чинь тэнд очиход та хоёрыг тэнэг хүн шиг байна гэж мэддэг юм бэ? Би хажууд чинь байсан бол үхчихсэн байгаа даа"

Би "чи хажууд байсан биздээ?"

Хэсон "Жонвон, Сонү хоёрыг орилж байхад араас нь дайраад орно гэж ярьж байсныг чинь сонссон шүү!"

Бид ярилцаж суусны эцэст Жэйн гэрт ирлээ. Тэр хаалгаа онгойлгочихоод цаашаа яваад буйдан дээрээ хэвтээд sad төрлийн кино үзэж байх нь тэр. Энэ одоо ямар тэнэг эмордог солиотой амьтан бэ?

Би "зүгээр үү?"

Жэй "чи Никид хаягдаад үзэх юм уу?"

Мина "чи битгий үлгэр яриад бай! Ники энэ нэг юмнаас сална гэдэг чинь өдрийн одноос ч ховор үзэгдэл. Чи бол амьдралдаа хэзээ ч харахгүй байх. Харин хадам аавыг нь бараг бүх ясаа тараалгахыг харах байх шүү"

Жэй "тэр ч яахав. Гэхдээ тэр Хэвон чинь тайлбар хэлэхийн завдалгүй блоклочихсон"

Би "өчигдөр Сонхүний элийрэл, өнөөдөр Жэйн эморлыг харлаа. Амьд явахдаа их юм үзэх нь л дээ. Цаашаа юу харах болдоо. Удахгүй шинэ он гарах гээд байхад та нар шиг солиорч байгаа хүмүүс алга. Уг нь шинэ оноо Никитэйгээ цуг гаргамаар байсан чинь хадам аав зөвшөөрөхгүй л байх юмдаа. Ай хөөрхий"

Жэй "гэхдээ би дараа долоо хоногоос цэмбийсэн сайхан залуу болно. Шинэ он гарах гэж байнадаа. Байнга ийм байна гэж юу байхав дээ"

Жэйк "тэгмээрсэн дээ" хаалга тогшив.

Сонү "би онгойлгочихоод ирье дээ"

Хэсон "хүүш нээрээ б-"

Сонү "ЭЭЖЭЭ! СОНХҮН АА! НӨГӨӨ ЖЭЙГ ХАЯДАГ ЦЭНХЭР ХҮҮХЭН ЧИНЬ ИРЧИХЭЖ!"

My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now