III

465 56 0
                                    

Би "БОЛИОЧ! ТҮҮНИЙГ АЛЛАА ШҮҮ ДЭЭ"

- Чамд ямар хамаатай юм? Түүнийг өсгөсөн хүн нь би байхад чамд орилох ямар эрх байгаа гэж? Өргөж авах хүн олдохгүй энэ зулбасагыг яах нь миний дур.

Би "би өргөж авъя"

- Чи юу гэсэн бэ?

Би "би өөр дээрээ авах болохоор наад хүүхдээ тавь гэж байна"

Өвгөн юу ч хэлэлгүй намайг захирлынхаа өрөөнд дагуулан орлоо. Нас тогтсон эмэгтэй бүхнийг сонссон даруйдаа хөл нь бараг л газар хүрэхгүй шахам баярлаж байв. Түүнтэй өргөж авах бичиг баримтыг нягталсаар бараг л хоёр цагийг ардаа орхижээ.

Би "тэр Япон юм уу?"

- Тиймээ~ би түүнийг Хаппи гэж дууддаг юм. Учир нь тэр миний аз жаргал болохоор. Бас тэр ирсэн өдрөөсөө хойш юу ч дуугараагүй. Нэрээ хэлэхгүй байсан болохоор би түүнийг тэгж дуудахаар тохирсон юм.

Би "та түүнд юу тохиолдсоныг мэдэх үү?"

- Түүний гэр шатчихсан.

Би "юу?"

- Түүний аав нь томоохон группын захирал байсан гэж дуулсан юм байна. Тэрнийг таван нас хүрдэг жил Японд томоохон гал гарсан юм. Тэр галаас болоод Хаппи эцэг эхээ алдаж, би түүнийг асрамжийн газартаа авчирсан. Удалгүй манайх Солонгос руу асрамжийн газраа нүүлгэхээр болоход түүнийг өргөж авах хүн олдохгүй байсан болохоор манай өвгөн бухимдаж байсан. Уг нь арван найм хүрээд эндээс явах ёстой ч тэр надаас холддоггүй байсан юм. Удалгүй нөхрийн бизнес хэцүү байдалд орсноор нөхөр маань түүнээс боллоо гэж үзсэн. Би түүнийг зодуулахгүй байхын тулд өдрийн хэдэн цагт гадагшаа гаргадаг болсон юм. Үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж байсан ч чи гараад ирлээ. Чи түүнтэй яаж танилцсан юм бэ? Тэр чамтай учирснаас хойш их ярьдаг болчихсон байсан.

Би "тэр манай байрны урд сандал дээр суудаг байсан юм. Би түүний хүрмийг хараад магадгүй ядуу айлынх байх гэж бодсон. Тиймээс л-"

- Тэр манай том хүүгийн хүрэм.

Би "аан"

- Түүнийг сайн харж хандаарай. Хэтэрхий эмзэг болохоор санаа зовоод байна.

Би "ойлголоо"

- Чи түүнтэй амьдарснаар аюулд орж магадгүй ч тэвчээрэй.

Би гайхсан ч толгой дохиод өрөөнөөс гарав. Жаалхүү намайг томоотойгоор хүлээн суух бөгөөд өрөөнөөс гарч ирсэн даруйд босч зогслоо. Одооноос бид гэр бүл болчихлоо. Гараас нь хөтлөөд өнөөх өвгөний хажуугаар харц дээгүүр гарахад өвгөн амандаа харааж байгаа сонстоно. Хараалыг нь сонсгохгүй гэсэндээ жаалхүүгийн чихэн дээр гараа тавиад урдаа гаргалаа. Өндөр юмаа.

Би "тэгэхээр Хаппи- "

- Намайг Нишимура Рики гэдэг.

My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now