Хаи боломжийг ашиглан зөөгчөөс "Уучлаарай, тэр зураг дээр байгаа залуу ямар учиртай хүн бэ?" гэж өнөөх постер зураг руу заан асуухад зөөгч тэр зүг рүү харан инээмсэглээд "Аан, энэ залуу жирийн нэг цагийн ажилтан байгаа юм аа. Царайлаг болохоор нь манай захирал түүнээр сурталчилгаа хийлгүүлсэн юм" гэж хариулав.

Жисол түүний хэлсэн бүх зүйлийг нэгд нэгэнгүй сонсохдоо л тайвшрах шиг болов. Тэр ямар азаар алдартан байгаагүй юм бэ? Тэгсэн бол түүний шүтэн бишрэгч нар Жисолыг хэдэн хэсэг хуваах байсан биз. Хаи зөөгч бүсгүйд баярлалаа гэж хэлэхэд ахиад л тэдний ширээнд нам гүм байдал үлдлээ. Зөвхөн энэ газар байгаа өөр олон хүмүүсийн яриа л тодхон сонсогдоно. Жисол урт гэгчийн гүнзгий амьсгаа аван гаргаад кофеноосоо зөөлөн шимэн уув. Халуун амттай кофе түүний хоолойгоор давах үед тэрээр бага зэрэг тайвшрах шиг л болжээ. Одоо тэр зүйлийн талаар бодохгүй байхыг хичээж буй нь илт байв.

Хаи түүн рүү харахдаа "За яахав дээ. Мөргөсөн л биз дээ. Ямар машинаар, эсвэл пуужингаар мөргөчихсөн байгаа биш. Юун сүртэй боддог юм" гэснээ урдаа халуун уур савсаж буй кофегоо уулаа.

Удалгүй "За, явцгаая. Өнөөдөр чи бид хоёрт хийх зүйл их байгаа шүү" гэв.

Тэр хоёр кино театрт дөнгөж нээлтээ хийж буй кино үзээд, дараагаар нь хүүхдийн парк орж олон төрлийн тоглоом дээр тоглов. Ингэж явсаар цаг нэлээд орой болжээ.

Чүэ Жисол Ду Хаи хоёр эцэст нь өөрсдийнхөө хамгийн их орохыг хүссэн газраа зүглэн алхана. Өнөөдөр хоёр найз зөвхөн тэр л газар руу орохыг хүссэн нь энэ.

Шөнийн цэнгээний клуб. Тэдний нас нь орж болох болсон учир хоёр найз орой болохыг л хүлээж хий дэмий зүйлс хийсэн мэт бие биетэйгээ хөхрөлдөн явьцгаана.

Явсаар нэгэн шөнийн цэнгээний газрын үүдэнд иртэл хамгаалагч бололтой хэдэн хүмүүс тэднийг оруулсангүй. Жисол Хаи хоёр гайхан яагаад оруулахгүй байгааг нь тодруултал хариулт нь их энгийн байжээ.

Арай илүү том биетэй нэг хамгаалагч "Иргэнийхээ үнэмлэхийг шалгуул" гэлээ.

Хаи Жисол хоёр "За алив л дээ. Бид хоёр хаагалттай насанд хүрсэн" гэж өгүүлбэр бүрийг хувааж хэлсний дараа өнөөх хамгаалагч халгааж байгаа зүйл нэг ч харагдсангүй. Жисолын ам нь татвалзах бол Хаигийн зүүн нүдний зовхи ч мөн адилхан татвалзав. Хоёр найз ээлж ээлжээр өөрсдийнхөө иргэний үнэмлэхийг гаргаж ирэн үзүүлтэл хамгаалагч "Би энийг жинхэнэ эсэхийг яаж мэдэх юм?" гэлээ.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now