13. Танилц!

Start from the beginning
                                    

"Ааваа үлгэрээ дуусгая"

"Дуусгах шаардлага байхгүй ээ. Би өөрөө зургийг нь хараад ойлгочихсон"

"Тийм гэж үү? Тэгээд үлгэр яаж дуусч байна?"

"Байшингийн эзэн шулам байсан. Тэгээд ах дүү хоёр шулмыг зууханд хийгээд шарчихсан"

Солхён ердөө хоёрхон өгүүлбэрт л багтаасан. Тэгээд л болоо. 

"Юу... Тэгвэл өөр үлгэр уншицгаая"

Арын өрөөнөөс тэдний инээлдэх сонсогдож Тэхён Жонгүгийн ээжтэй ярих зууртаа үе үе чимээ сонсон инээмсэглэнэ.

"Хэзээнээс эхэлсэн юм? Та хоёр?"

"Бараг л гурван сар"

"Салахгүй байвал сайн байна"

"Мэдээж тийм юм болохгүй ээ"

"Би ингээд явлаа. Цаг орой болж байна"

"Заа"

Тэхён Жонгүгийнй ээжийг гаргаж өгөн Руүны өрөөнд орж ирвэл хоёр хүүхэд нь Жонгүгийг налаад унтчихсан Жонгүг дунд нь яаж ч чадахгүй хавчигдан сууж байх нь тэр.

"Хён туслаарай"

Тэхён инээд алдсаар Солхёныг аван орон дээр хэвтүүлээд дараа нь Руүныг авав.

"Бурхан минь... Үхэх нь л гэж бодлоо"

"Яагаад тэр вэ?"

"Ахаа би нойл орох гээд хэцүүдэж байсан юм"

"Тэгээд орохгүй юу хийгээд байгаа юм?"

"Хөдөлж ч чадахгүй нь..."

Жонгүг үнэхээр хэцүүхэн харагдаж байсан юм. Арай л гэж тэвчиж байгаа нь байгаа байдлаас нь л илт.

"Би хаалга нээгээд өгье. Амжаад орох нь уу яах нь уу чамаас л шалтгаалах бололтой"

Тэр инээдээ барьж ядан өрөөнөөс гараад угаалгын өрөөний хаалга нээлээ. Жонгүг ч хамаг хурдаараа босон гүйв.

Нар жаргаж тэнгэрийн хаяа ягаарах үеэр Тэхён Жонгүгийн цээжийг налан цонхоор харан газар сууна. 

"Би баярлаж байна. Үнэндээ би ганхцан юмнаас л айж байсан. Ээж та бид хоёрыг яг өмнөх шиг салгачихвий гэхээс. Гэнэтийн ч гэлээ амархан шийдэгдчихсэн болохоор үнэхээр баярлаж байна"

Жонгүг яриан дундаа бага зэрэг инээмсэглэн тэнгэрийн үзэсгэлэнтэй өнгийг хайрлангуй ширтэх аж.

"Алив ээ Солхён"

"Би машинд удаан явах дургүйг та мэднэ шүү дээ..."

"Чи намайг чамд уурлах дургүйг мэднэ"

Солхён залхуутай гэгч нь алхсаар машинд суув. Өнөөдөр тэдний Тэгү явах өдөр. 

Хотоос дөнгөж гарах үед тайван байсан Жонгүг хүрэх газар ойртох тусам сандарч гарынх нь алга хөлөрч байв. 

"Зогсоорой"

Тэхёныг ингэж хэлэхэд Жонгүг хэлснээр нь машинаа зогсоов. 

"Би орчихоод гараад ирье"

Тэхён яг ур дахь бакери руу гүйн ороод удаа ч үгүй гарч ирээд Жонгүгийг хоёр хүүхэдтэйгээ хамт дагуулан оров. 

Тэднийг хоосон ширээнд очин суугаад гадуур хувцсаа тайлцгаав.

Удалгүй Тэхёны өөр нэг хувилбар уу гэлтэй нэг хүн ирэн хажууд нь суув.

"Жонгүгаа танилц! Миний аав Ким Жэхён"

"А-Аан... Сайн байна уу? Жон Жонгүг гэдэг"

"Ким Жэхён"

Ингэсгээд тэр хүүхдүүдийг том болгочих уу? XD

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now