6. Одоо ч сэтгэлтэй юу?

Start from the beginning
                                    

"Тэгээд бид хоёр юу хийх юм?"

"Мэдэхгүй ээ"

"Хён хоёулаа өөр газар хоол идэх үү?"

Намжүүн Сокжин руу их л горьдлого тээсэн харцаар харан ингэж асуухад Жин толгой дохин түүнтэй хамт босоод явчихав. 

"Тоглож байхад даа..." 

Жонгүг тэдний араас жуумалзан харсаар үлдэх бол Тэхён хэнийг нь ч тоолгүй Жонгүгийн хийж ирсэн хоолноос савхдан сууна. 

"Амттай байна уу хён?"

"Өмнөхөөс илүү маргаашаас дутуу" 

Тэхён ингэж хэлээд инээмсэглэхэд тэдэнтэй хамт үлдсэн Жунин хулдаа бөөлжиж буй дүр үзүүлэн "Яасан нялуун юм бэ дээ..."

"Хар даа! Жон Сүжон"

"Хаана?!" 

"Хууртчихлаа!" Жонгүг тэрнийг чадсандаа баяртай байгаа бололтой алгаа ташин инээд алдахад Жунин "Хар даа Пак Жиён эгч!" гэхэд Тэхён Жонгүг хоёр хоёул заасан зүг рүү зэрэг харав. 

"Жиён эгчийг битгий дурьдаад бай..." 

Жонгүг гэнэт хачин царайлан ингэж хэлэхэд Жунин "Ахаа Жонгүгийг аргадаад өгөөрэй. Тэгэхгүй бол хэд хоног таныг тоохгүй шүү" гэчихээд яваад өгөв. 

"Пак Жиён гэж хэн юм?"

"Уучлаарай... Би нэг их ярихыг хүсдэггүй юм л даа. Руүны ээж байгаа юмаа. Намайг ахлах сургуулиа төгсөх жил Руүныг төрүүлж өгсөн юм. Ээж Жиён эгчид дургүй байсан юм. Тэднийг минь салгачихсан"

"Одоо ч сэтгэлтэй юу?"

"Уулзаагүй удаж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд эргээд бүтэн болох боломж олдвол таныг хаяад  Жиён эгчийг сонгож чадна" 

"Араас гүйж гүйчихээд ингээд хаячих байсан юм уу?" 

"Би үнэндээ таны араас тэгж их гүйгээгүй шдээ. Та өөрөө л бараг... түрүүлээд-"

Жонгүг үгээ зөөн бувтнаж эхлэхэд Тэхён "Хичээл орчихлоо! Явцгаая" гээд ханцуйнаас нь татан сургууль руу оров. 

"Нүүна..."

"Stupid!  Нүүна гэхээ боль! Би чамд хөгшин харагдаад байна уу?!"

"Үгүй ээ нүүна. Тийм биш!"

"Тэнэг! Зүгээр л Кристал! Okay?"

"За! Зүгээр л Кристал нүүна" 

"Энэ мууг дээ... Stupid!"

Өнөөх охин амандаа үглэсээр цааш явахад Жунин дагзаа маажсаар Намжүүн Сокжин хоёр дээр ирэв. Нөгөө хоёр нь инээдээ барьж ядсаар угтан авах аж. 

"Зүгээр л Кристал нүүна гэсэн үү? Охин найрах гэж байгаа бол өөрийгөө жаахан гэсгээ л дээ"

Намжүүн түүнийг шоолсоор ингэж хэлэхэд Сокжин дагз руу нь цохиж авсанаа "Өөрөө нэг их олигтой ч юм шиг! Чамаас л дээр байна даг! Юу гэлээ? Хён та зайрмаг долоодог уу гэл үү? Тэнэг амьтан"

"Тэгээд энэнд хэлдэг нь яаж байгаа юм бэ...? Сандраад л байсан юм чинь" 

"Амаа татаад хойно яв. Харин Жунин. Зүгээр дээ. Ядаж л анхааралд нь өртчихлөө шүү дээ. Охид чинь ингээд эргэлдээд байвал дасчихдаг юм" 

Жин түүний сэтгэлийг засах гэж хичээж  байгаа бололтой нуруун дээр нь хэд цохингоо ингэж хэлэх аж. 

"Ким Сокжин!!" Коридорийн нөгөө захаас Тэхён ингэж орилсоор түүний хажууд ирэн хамт алхахад Жунин "Хён би танхим руугаа явъя даа. Дараа уулзая" гээд нэг бөгтийн тэднээс салан явав. 

"Эд нар хүн найрах гэж ёстой гурилдах юмаа... Ямар ч сандруу юм" 

"Би сая хаягдахаа шахлаа" 

"Хэнд?" 

"Хэрвээ Жиён эгч гарч ирээд эргээд бүтэн болох боломж олдвол намайг хаяад Жиён эгчийг сонгоно гэсэн" 

Тэхёныг айсан янзтай ингэж хэлэхэд Жин "Чи Жонгүгт тэрнээс илүү сайн болчихсон юм биш үү? Яагаад айгаад байгаа юм?"

Тэр дооглонгуй өнгө аястай ингэж хэлээд тохойгоороо нэг нудархад Тэхён "Би юу? Тэгж харагдаж байна уу?"

"Чи яг араас нь гүйж гүйчихээд арай гэж өөрийн болгонгуутаа хэзээ мөдгүй хаягдах гэж байгаа охин шиг л харагдаж байна"

"Тийм юм болчихвол яана аа? Ер нь эртхэн гэр бүлтэйгээ танилцуулаад гэрлэлтээ батлуулчихдаг юм бил үү?"

Тэхён ч түрүүлээд хамаг сэтгэлээ өгчихөж дээ xD

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now