Төгсгөлийн хэсэг pt2 - end-

शुरू से प्रारंभ करें:
                                    

***

Үдээс хойш Бэкхён компаниар орох далимаараа Бэкхиг ажлаа хэр хийж байгааг шалгахаар явж харин Арим Наёонтой уулзаж Бэкхёнтой эвлэрсэн гэдгээ дуулгахаар явав. Үнэндээ утсаар хэлсэн ч Наёон итгэлгүй заавал өөрөө уулзаж байж болсон бүгдийг яриулхыг хүссэн юм.

Бэкхён компаний үүдэнд машинаа зогсооход туслах жолооч түүнд бөхийн машиныг зогсоолд тавихаар явав. Тэр лифтэнд суун өмнө нь өөрийнх нь байсан ч одоо бол дүүгийнх нь болсон захирлын өрөө рүү явлаа.

Хаалга тогшилгүй шууд ортол ширээн дээр ажлаа нарийвчлан хийх дүү нь

Бэкхи: Хайраа уг нь чи 5 минутын дотор- гээд толгойгоо өргөн Бэкхёныг харснаа нүд нь томрох аж.

Бэкхи сандран: А. АХАА! Та чинь явчихаагүй юм уу?

Бэкхён дөнгөж сая хачин байдалтай угтсан дүү рүүгээ хэсэг харж байгаад

Бэкхён: Дараа долоо хоногт явахаар болсон. Ингэхэд чи сая намайг 'хайраа' гэсэн үү?

Бэкхи сандарсандаа гартаа барих цаасаа базчихгүйг хичээн худлаа инээгээд
Бэкхи: Аан хаха юу гэж дээ. Х. Хан нарийн бичиг гэх гээд л.... Тийн....

Дүүгийнхээ сандран харц нь тогтохгүй байгаа байдлыг Бэкхён ажиглаад амаа жимийн: ммм Хан нарийн бичиг юм биздээ. Гэхдээ чиний нарийн бичиг Хан биш И овогтой санагдах юм.

Бэкхи Бэкхён дэргэд ирээд буйдан дээр суулган: Одоо бол Хан болсон.

Бэкхи ахынхаа гараас сугадан эргэлзэн харах харцыг өөрчлөх гэж худлаа инээж байтал хаалга хүчтэй онгойн нэг залуу

: ХАЙРАА!!! УУЧЛААРАЙ Зам- гээд найз бүсгүйнхээ хажууд суух ахыг нь харан хэлэх гэсэн үгээ тасалж орхих нь тэр. Бэкхён сая л бүхнийг ойлгон дүү болон сая орж ирсэн залуу руу ээлжлэн харна.

Бэкхён буйдан налаад: Өнөөдөр ч их хачин өдөр байх чинь хүн болгон хайраа гэж угтаад л...

Залуу гэм хийсэн мэт түүн рүү хараад: Х. Хён....

Бэкхён Бэкхид хандан "Тэгээд яриад байсан Хан нарийн бичиг чинь үү?" гээд нэг хөмсгөө өргөхөд

Бэкхи: Н. Нөгөө таньд хэлэх гэж байсан ч.... гээд тайлбарлаж чадалгүй дуу нь цаашаа орох нь ахаасаа үнэхээр айсаных биз.

❤️//Хайр//❤️ [completed] जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें