16:Үхэл

434 113 6
                                    

👩-POV

Хичээж эхлээд 7 хоног.

Нүдэн дээр нь зовлонтойгоо тэмцэж улам сайжирч буй найз залуугаа харан долоо хоног.

Хайртай хүнээ зовоохгүйн төлөө үхэлээс ч долоондор өвдөлтийг тэвчээд долоо хоног.

Өрөвдөлтэй хэрнээ гайхалтай хоёр залуу хамтдаа бусдаас тусгаарлагдаад долоо хоног.

Өглөөний хурц нарнаар хоёр залуу нойроо хармалсаар сэрж ядах аж.

Тэхён нүдээ хагас дутуу нээсээр орон дээрээ завилан сууна.Тэрээр ухаан санаагаа олж ядаж байгаа мэт л үл хөдлөх аж.

Хажууд нь байсан нэгэн босох сургаар Жонгүг ч бас сэрэн суугаагаараа унтах Тэхёнлуу харна.

Жонгүг:Яагаад босчихов эрт байхад.

Тэхён хариу үл өгөхөөс гадна зөөлөн хурхирах аж.

Жонгүг зөөлөн инээмсэглэсээр тэрний гараас татхад саяхан л унтаж байсан тэрээр огцом хөдлөн Жонгүгийн хоолойг боон авав.

Тэхён:Их сайн байгаа бололтой та хоёр.

Жонгүг тэрнийг болиулхыг оролдох ч үл бүтэх аж.

Жонгүг:Тэхёнаа ухаан ор.Тэрэнтэй тэмц Тэхёнаа.

Жонгүг гараа арай гэж хөдөлгөн Тэхёний хацрыг зөөлөн илнэ.Тэрхэн хоромд Тэхёний нүднээс нулимс зөөлөн дусалсаар хурдхан Жонгүгаас холдох аж.

Жонгүг арай гэж амьсгаа авсаар хойш хэвтэх аж.

Тэхён:Ууч...Уучлаарай.

Тэр арай гэж ийн хэлсээр унаж туссаар өрөөнөөс гаран явав.

10н минут хэртээ өнгөрсний эцэст хэвийн байдалдаа орсон Жонгүг хөлөө удаан2 зөөсөөр өрөөнөөсөө гаран Тэхёнийг хайж эхлэв.Өрөө болгоноор явсаар хүний бараа ч хараагүй тэрээр угаалгын өрөөнд орход цусанд хутгалдсан Тэхён ухаангүй хэвтэх аж.

Жонгүгийн ухаан орж гарсаар харсан зүйлдээ үл итгэх аж.

Гаднаасаа ямар ч шарх үл харагдах Тэхёний хаанаас ингэтлээ их цус гарчихсаныг Жонгүг бодоод үл олох аж.

Ухаан санаа нь эргэж орвуу гэлтэй Жонгүг сандарсаар Тэхёнийг гар дээрээ тэврэн машиндаа суусаар хар хурдаараа хотруу давхина.

Хамаг хурдаараа яваад ч бүтэн цаг явж байж сөүлрүү орон хамгийн ойр байх эмнэлэгт ирэв.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now