11:Арчигдсан дурсамж

502 116 5
                                    

👩-POV.

Шөнөжингөө эмнэлэг дээр байсан хоёр саяхан солонгост буусан Тэхёны аавыг тосхоор явж байгаа нь энэ юм.

Ноён Ким бүхэл бүтэн 5н жилийн дараа хүүгийнхээ төлөө солонгост буцаж ирж байгаа нь энэ билээ.

Жимин Жонгүг хоёр онгоцны буудал дээр ирэн Ноён Кимийг нүдээрээ хайсаар Жимин зөөлөн инээмсэглэн нэгэн хөгшин эрлүү далласаар гүйнэ.

Жонгүг ч Тэхёний аавыг нэг ч харж байгаагүй учир Жиминийг л даган явна.

Жимин өнөөх эр дээр очин зөөлөн тэврэн авав.

Жимин:Ахаа.Сайн явж ирвүү?

Ким:Миний хүү бүр өндөр болчихоо юудаа.

Жимин тэрний үгэнд инээд алдсаар Ноён Кимийг тэврэн авна.

Төрхөөсөө Тэхёнтой өссөн тэрээр ах дүүгээс өөрцгүйгээс гадна.Ноён Кимийг ч ааваасаа өөрцгүй гэж үздэг ажээ.

Ким:Энэ хүү чинь хэн бэ?

Жонгүг:Сайн байна уу ахаа.Намайг Жон Жонгүг гэдэг.Тэхёны найз залуу.

Тэрний үгэнд Жимин багахан гайхан тэрэнлүү харсаар удалгүй зөөлөн инээмсэглэн толгой дохино.

Ким:Хөөх миний хүү ийм царайлаг найз залуутай хэрэгүү? Тэхёныг эдгэрхээр сайн харж хандаарай ойлговуу?

Жонгүг:Амьнаасаа илүүд үзэж хайрлах болноо ахаа.

Саяхан инээж байсан ноён Ким шаналал дүүрэн царай гаргасаар Жиминрүү харна.

Ким:Тэхён яаж байна?

Жимин:Эмч нойрны эм тариад таныг ирхийг хүлээж байгаа.Ухаан орчихвол Тэхён аймшигтай зүйл хийж магадгүй гэж тэр хэлсэн.Таныг очихийг хүлээж байгаа.Тэхён яагаад байгааг одоол мэдэх байх.

Ноён Ким толгой дохьсоор тэдэнтэй хамт эмнэлэгрүү хөдөлнө.

Тэд явсаар эмнэлэг дээр ирэн Тэхёны өрөөлүү орход үнэхээр цочирдмоор дүр зураглалыг харсан нүд нь улаанаараа эргэлдэн үл мэдэх тарилаг барин эмчрүү дайрах Тэхён.

Ким Тэсү ноён хүүгийнхээ аймшигтай төрхийг харан ухаан санаагаа алдчихна тэр.

Жимин Жонгүг хоёр хурдхан очисоор Тэхёнийг барин зогсоохыг хичээнэ.Нөгөөл чадалтай Тэхён яг одоо бүр л аймшигтай хүчтэй болчихсон байгаа нь гайхмаар.

Жимин:Тэхёнаа тайван бай гуйя.

Тэхён:Тэнэг новш минь наад хөгийн нэрээрэй дуудах хэрэггүй.Арчаагүй сонсогдож байна.

AN UNUSUAL ADVENTURE /✔/Where stories live. Discover now