13

152 27 0
                                    

Үнэхээр удаан зурвас ирээгүй дугаараас зурвас ирэхэд баярлсандаа үсрэх шахам босоод,өмнөх болсон бүхнийг мартаад хар хурдаараа хайртай нэгэнрүүгээ яарах Жонхан.

Дээвэр дээр гаран очиход хэнээс ч илүү их санасан тэр нь цааш харан зогсож байх аж.

Жонхан"Шуа!"

Жошуа"Ирчихсэн үү?Бас чамаар ингэж дуудуулаагүй их удаж ээ?"түүний хоолой харваас илт сул байгаа нь мэдэгдэж байв.

Жонхан"Өвдчихөө юу?Хоолой чинь яагаа вэ?"

Жошуа"Чамаар халамжлуулаагүй ч удчихаж"

Жонхан"Яагаад байгаа юм бэ Шуа?"

Жошуа"Хэлэх гэж байгаа бүх зүйлийг минь хүлээцтэй сонсоорой Жонхан"гэсээр тэр хайртай нэгэн рүүгээ эргэж харан зогсов.

Жонхан түүний турсан байдал,нүүдний доогуур нь татсан хар зураас,зарим хэсгээрээ үс нь байхгүй болсон газруудыг хараад маш их цочролд орсон ч асуух бүхнээ залгиад"За"гэв.

Жошуа"Анх хоёулаа асрамжийн газарт цуг өсөж,олон ч жил найзалж бүхнийг хамтдаа туулж ирсэн.Гэвч би чам шиг өөрсдийн харилцаагаа зөвхөн найзууд байлгахыг хүсээгүй ээ..Би илүүг хүссэн.Анх чи намайг түлхэж унагаадаг өдөр чамд гомдож чамтай харьцахгүй амьдарч чадах юм шиг л санагдан зайгаа барьсан.Гэвч чадаагүй ээ би Юн Жонхан гэдэг орон зайгаар дутаж байсан.Юу ч харсан чи л санаанд орж,биеэс минь нэг зүйл гарч яваад алга болчихсон мэт мэдрэгдэж бага багаар үхэж байгаа юм шиг л..Сайн хүн санаагаараа гэдэг шиг чи минь над даа ирсээн.Гэхдээ бардам зангаасаа болж би чамайг түлхсэн энэ нь ч  алдаа байсан.Чи санаж байна уу арван насны төрсөн өдрөөр чинь чамайг нэг хөвгүүн дээрэлхсэн ч маргааш нь чамаас ирж уучлалт гуйсныг?Би түүн дээр очоод айж байсан ч хамаг муухайгаараа орилж,чамаас уучлалт гуйхыг шаардаж байсан.Ахиад бас санаж байна уу хоёулааг арван гуравтай байхад чи өвдчихөөд дуртай хоолоо,будаатай хуургаа идмээр байна гэж уйлж,орилоод маргааш нь сэрэхдээ ширээн дээрээсээ олж хараад сахиусан тэнгэр хийж өгсөн гэж байснаа.Харин би чамаас мах хэрчих гэж байгаад зүссэн гараа аль болох нуухыг хичээж байсандаг.Жижигхэн ч болов үйлдлүүд дээр миний чамайг гэх сэтгэл үнэхээр тод харагддаг байсан байгаа биз.Хөлдүү царайлчихаад чи юу ч мэддэггүй байсан.Чи намайг гоё сонсогдон гээд Жошуа гэж дуудаж эхэлсэн тэр мөчөөс зөвхөн ганцхан чамаар л ингэж дуудуулмаар санагддаг болсон.Тиймээ Жонхан би хичнээн их чамайг үзэн ядаж,чамд гомдсон ч чамгүй бол амьдарч чадахгүй гэдгээ мэдэж авсан.Чи миний амьсгалах агаар,урсах ус,орох цас,салхилах салхи.Надад хамгийн үзэсгэлэнтэй санагддаг цэнхэр тэнгэр ч бас чи Юн Жонхан"тэр энэ үгнүүдээ хэлж байхдаа бага багаар хойш алхан дээврийн хашлаганд тулж зогсон нулимс нь зогсоо зайгүй урсаж байсан юм.

Гэсэн ч үргэлжлүүлэн"Гэхдээ би явах хэрэгтэй болсон.Чамтайгаа хамт амьдарч аз жаргалтай дурсамжуудыг өнгөрөөж чадахгүйд уучлаарай.Сайн хүнтэй учирч,аз жаргалтай амьдарч,сайхан бүхнийг мэдрээрэй.Уйлж болохгүй шүү.Чи уйлвал яг гахай шиг харагддаг шүү дээ.Уйлах юм бол чамтай муудна шүү за юу?Ер нь үзэсгэлэнтэй нүднээс чинь нулимс гарч ирэх л юм бол магадгүй 80,90 жилийн дараа ирэхэд чинь харьцахгүй шүү!"гээд нэг инээснээ"Тээр хэлж дуусаагүй байхад уйлаад эхэллээ!Боль л доо"

Жонхан"Хаачих гээд байгаа юм Шуа?Яагаад энэ бүхнийг хэлээд байгаа юм?Яагаад надаар тоглоод байгаа юм?Ирээд нулимсыг минь арчиж өг л дөө чи тэгдэг шүү дээ.Гуйя хүрээд ир наанаа яг яах гээд байгаа юм бэ?"гэсээр уйлан ар араас нь хашгирах аж.

Жошуа"Зүгээрдээ бүх юм зүгээр.Бурханд царайлаг Жошуа хэрэгтэй байна гэнэ.Хоолоо сайн идээрэй ногоо идэж сураарай тэгэхгүй бол хэцүүднэ шүү.Дулаан хувцаслаарай ханиад хүрч болохгүй шүү.Би чамд итгэж байна Жонхан"гээд маш үзэсгэлэнтэйгээр түүнрүүгээ сүүлийн удаа инээн"Би чамд хайртай Юн Жонхан.Дараа уулзацгаая!Сайн хүнтэй учраарай!"гэсээр нүдэндээ нулимстай хашлаган дээр суун инээсэн чигтээ арагш уналаа.

Харин Жонхан хичнээн хурдтай гүйж очсон ч амжаагүй.Түүнийхээ араас уйлж,хашгирсаар л өөрийгөө зүхэн доош сууна.

Удахгүй түргэний машиний дуу хангинаж үнэхээр үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр тэнгэрийн зүг нисэн одлоо.

Don't Wanna Cry《COMPLETED》Where stories live. Discover now