8

146 27 0
                                    

2020 он

Төгсөх ангийн сурлагаараа алдартай Хун Жисү ижил хүйстнээ сонирхдог гэсэн цуурхал их сургуульд нь газар авлаа.

Хамгийн сайн найзаа битгий нүдэнд үзэгд гэж хэлэхдээ найзгүй болчихно гэдгээ тэр мартаж орхисон байж.

Жошуа ч тэр Жонханыг тийм хурдан өөрийг нь тоохоо больж,өөр найзуудтай болчих нь гэж яаж мэдэх билээ.

Нэг жил түүнийгээ тоогоогүй юм байж тэгж хэлсэндээ өөртөө ч бас гомдлох ч

Тамхи татаж,сурлагандаа муудаж,буруу хүүхдүүдтэй нийлэн,өөрийг нь хааяа шоглож,өдөн буруу замаар орсон тэрнийг одоо ч хайрлахаа больж чадахгүй байгаадаа өөрийгөө гайхсаар л.

Аргагүй дээ 16 жил хайрлаж байгаа шүү дээ.

Гэвч өөрийнхөө талаарх цуурхлыг сонсчихоод хэн яаж мэдэж яагаад тараасныг гайхна.

10 жил найзалж байсан Юн Жонхан хүртэл түүнийг мэддэггүй байсан.

Удалгүй их сургуулийн хүүхдүүд нь түүнийг гадуурхаж,дээрэлхэж эхэлсэн юм.

Тэр ч энэнд нь бэлтгэлтэй байсан.

Удахгүй Жонхан түүнийг хамгаалах гээд хаанаас ч юм гараад ирэх байх гэж итгэсэн.

Итгэсэндээ тийм ч их сэтгэл санаагаар унаагүй байсан.

Харин тэр өдөр

Хамгаас хайртай тэр нь

Өөрийг нь нэг эрэгтэй сурагч нүдэн дээр нь цохиж унагаахад тоох ч үгүй хажуугаар нь зөрөөд явчихсандаг.

Ингээд л эхэлсэн түүний сэтгэл гутрал.
_____________

Уучлаарай хайрт Жонхан минь.Бичээч нь чамайг муу болгохыг хүсээгүй юм шүү.

Don't Wanna Cry《COMPLETED》Where stories live. Discover now