4. Жиён

Depuis le début
                                    

"Чи арай ингээд хүмүүсээр тоглоод байдаг нөхөр юм биш биз?"

Нэг хөмсгөө өргөн хачин харцаар харах Тэхён ийн хэлэхэд Жонгүг тэр дороо толгой сэгсрэн "Үгүй ээ Хён! Би тэгдэггүй. Анх таныг Руүны цэцэрлэг дээр харсан юм. Тэгээд их сургуульд ороход ч бас тантай таарсан. Мэдээж намайг хүүхэдтэй болохоор эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хэн ч тоохгүй шдээ. Тэгж бодоод таныг сонирхож эхэлсэн юм. Адилхан хүүхэдтэй болохоор. Тэгээд нэг мэдэхэд л..."

"Ааваа цэцэрлэг өнгөрөх нь байна!"

Жонгүг яриандаа болоод цэцэрлэгт ойртсоноо ч анзаараагүй байв.

"Өглөөний мэнд Руүн бас Солхён"

"Өглөөний мэнд багшаа!"

Цэцэрлэгийн багш нь тэднийг инээмсэглэсээр угтан авахад аавууд нь ч гараа далласаар гарч одов.

"Залуу минь чамд долоо хоног байна"

Тэхён Жонгүгийн машинаас буухдаа мөрөн дээр хоёр цохин сургууль руу түрүүлэн оров. Жонгүгийн нүүрэнд инээмсэглэл тодорч машинаасаа буугаад сургууль руу орлоо.

"Арай чадчихсан юм биш биз дээ? Хамт ирж байнааг бодвол?"

"50 хувийн гүйцэтгэлтэй л явж байна даа. Хононо гэж байснаараа гэрт нь хоночихсон. Гэхдээ төлөвлөгөөнөөс өмнө Руүн ахад хэлчихсэн байна лээ"

"Тэгээд?"

"Руүн гэхдээ миний ажлыг хөнгөлөөд өгөх шиг санагдсан. Үгүй бол би өөрөө хэзээ ч хэлээ билээ"

"Тэгээд яая гэж бодож байна?"

"Надад долоо хоног өгсөн. Тэр хооронд л би тэрнийг өөртөө татах ёстой"

"Хангалттай л юм байна. Яахаа мэдэж байгаа биз дээ? Би орлоо"

Жонгүгийн найз гэх залуу нуруун дээр нь нэг цохьчихоод түрүүлээд анги руугаа ороход Жонгүг хэсэг зогсож байснаа араас нь оров.

"Руүнаа аав нь чамаас хэдэн юм асууя"

"Юу юм?"

"Солхёны аав байна аа? Тэр ах нь юунд дуртай юм шиг байна? Анзаарсан уу?"

"Мэдэхгүй ээ... Гэхдээ гүзээлзгэнэтэй сүү уугаад байсан"

"Өөр?"

"Өөр юм мэдэхгүй ээ"

Жонгүг хүүгээ аван цэцэрлэгээс хөдөлж байхдаа Тэхёны талаар элдэв юм асуусаар л байв.

Харин Руүн чадахаараа хариулж өгнө. Тэгсээр гэртээ ирэн оройн хоол хийж идчихээд өглөө эртхэн шиг сэрүүлэг тавин унтаад өгөв.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Où les histoires vivent. Découvrez maintenant