6

8 1 0
                                    

*        *        *

Хичээл дуусаж амралт эхлэхэд 1 сар л үлдлээ. Би бараг л бүх дүнгээ гаргачихсан. Тийм болохоор сүүлийн үед их завтай байгаа. Харин Жонгүг бид хоёр үерхээд 3 сар болж байна. Жонгүг бараг л манайд амьдарч байгаа. Шкафаа нээгээд хамгийн эхний гарч ирэх хувцас нь хүртэл Жонгүгийх. Бас хөргөгч... тэн хагас нь БАНАНАТАЙ СҮҮ!!! Тэр үнэхээр хүүхэд шиг. Гэхдээ Жонгүг сүүлийн 3 хоног огтхон ч холбоо бариагүй. Хичээлдээ ч ирээгүй. Утас нь ч холбогдохгүй. Яг яачхаад байгаа ю- ЭСВЭЛ НАДААС ЗАЛХЧИХСАН ЮМ БОЛОВ УУ???

: Сү~ өнөөдөр Жонгүгийг харав уу?

Хэсү: Үгүй ээ, тэр ер нь ирэх үү? Арай чамайг х-

: За үгүй ээ, зүгээр л завгүй байгаа байх.

Хэсү: Гэхдээ л тэр хэзээ ч ингэж алга болж байгаагүй биз дээ. Бас бүр утас нь ч холбогдохгүй байгаа.

: Битгий муу ёрлоод бай. Би Жимин уббагаас асуугаад ирье.

Хэсү: Заза тараад залгаарай.

: Заа.

: Өө Жимин убба?

Жимин: Өө сайн уу Элли?

: Сайн, та Жонгүгийг хаана байгааг мэдэхгүй биз. Сүүлийн 3 хоног холбоо барьсангүй, санаа зовоод л.

Жимин: М-мэдэхгүй ээ. М-магадгүй гэртээ байгаа байх. *Яагаад ээрээд байгаа юм бол??*

: Та тэгвэл гэрийн хаягийг нь өгөөч.

Жимин: З-заза. ХХХ энэ.

: Баярлалаа убба~

Хичээл тараад шууд л Жимин уббагийн хэлсэн хаягаар нь очлоо. Үнэхээр том юмаа. Ингэхэд Жонгүг намайг өмнө нь гэртээ огт авчирж байгаагүй юм байна. Нэлээн хэдэн удаа хонх дарсан ч онгойлгосонгүй. Тэгэхээр нь өөрийнх нь төрсөн өдрөөр хийсэн чинь болчихлоо. Ашгүй дээ.

: Жонгүга~

Хэн ч дуугарсангүй.

: Күүкий~

Дахиад л хэн ч дуугарсангүй. Яг явах гэж байтал булангийн өрөөнөөс чимээ гарах шиг боллоо. Очоод хаалгыг нь нээгээд ортол

: Ж-Жонгүг? "Тиймээ харчихлаа. Хэзээ ч харахыг хүсээгүй зүйлээ харчихлаа."

Жонгүг: Э-Элли!?

: Э-энд яг юу болоод байгаа юм???

Жонгүг: ...

: Жон Жонгүг яг одоо хариул!!!

Жонгүг: Чи өөрөө харсан Элли. Харчихаад юунд нь асуусан юм?

: Юу??? Чи үнэхээр... би чамд итгэсэн Жонгүг. Надад хайртай гэсэнд, намайг хамгаална гэсэнд, юу ч болсон миний хажууд байна гэсэнд. Гэтэл чи. Аан тийм, чи чинь сургуулийн алдартай PLAYBOY шүү дээ. Чамд итгэж байдаг би л тэнэг юм. Үнэхээр их баярлалаа Жон Жонгүг. Бас чамайг үзэн ядаж байна. Адгийн амьтан минь.

Би ингэж хэлчхээд гараад явлаа. Энэ адгийн амьтнаас болж уйлж л байдаг. Бас хамгийн өрөвдөлтэй нь юу гээч? Би түүнийг гэрийнх нь гадаа хүлээсэн... Тоголсон юмаа хайраа гээд инээгээд гарч ирнэ гэж бодсон. Гэхдээ энэ удаа үгүй байж. Тэр тоглоогүй байж. Би цаг гаруй уйлж, хүлээж зогссоны эцэст гэр лүүгээ харьлаа. Түүнийг өөрчлөгдсөн гэж бодсон юмсан. Би л эндүүрч...

"Тэр надаас залхчихаж. Тэрний хайрын хязгаар нь тулчихаж."

-ELLIE-

-Jeon Jung Kook-Where stories live. Discover now