2

11 2 1
                                    

* * *

Сүүлийн лекц дуусаад гарахад нөгөө мэдрэл амьтан гараа өмднийхөө халаасанд хийчихсэн их л догь зогсож байлаа. Яахав царайлаг л юм. Үгүй ээ, болохгүй. Тэрэнд дурлаж болохгүй. Хажуугаар нь зөрөх гэтэл гарнаас бариад авав. Дахиад л хүүхдүүд шивнэлдээд эхэллээ. UGH... лай вэ! Би гараа татаж аваад

: Яах гээв. Уучлалт гуйх гэж ирээ юу?

Жонгүг: Үгүй л болов уу? Оронд нь санал тавья?

: Саналыг чинь хүлээж авахгүй болохоор одоо замаас холд.

Гэж хэлчхээд хажуугаар нь зөрөх гэтэл дахиад л гарнаас минь хөтлөчихлөө. Бүр чирээд нэг тийшээ явж байна. Ийм үед л бурхан яагаад эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй адил хүчтэй бүтээж болоогүй юм болоо гэж бодлоо. Ойлгомжтой, машины зогсоол. Ингээд л энэ гаж донтой амьтны идэш болчихлоо гэж үү дээ??? Би үхэхэд хэтэрхий хөөрхөн бас залуу байна шүү дээ... аан үгүй ээ, бид нэг тийшээ явж байна.

: Хаачих гээд байгаа юм?

Жонгүг: ...

: Заза, хэлэхгүй юм биз дээ!

Цонхоор хараад явж байтал паркын зогсоолд ирээд зогсчихлоо. Юу вэ? Ийшээ орох гэж байгаа юм байх даа???

: Ийшээ орох хэрэг үү?

Жонгүг: Тиймээ.

: Чи чинь одоо яачихсан ю- /гэнэт уруул дээр үнсчихлээ./

: ЯАЖ БАЙГАА Ю- /дахиад гэхдээ арай удаан үнслээ./

Жонгүг: Дахиад дуугарвал би яаахаа сайн мэдэхгүй л байна шүү. *Яадаг гаж донтой амьтан бэ???*

Би сонсоод шууд л амаа дарлаа. Жонгүг намайг шоолчхоод гарнаас минь хөтлөөд парк руу орлоо. *Би яагаад түүнийг эсэргүүцэж чадахгүй байнаа? Түүний нүд яг л... харчихвал хэлсэн бүхнийг нь хийх ёстой юм шиг л. Ямар ч л байсан дурлаж болохгүй. Энэ Playboy-д лав биш.*

* * *

Паркын бараг л бүх тоглоом дээр суусны эцэст явахаасаа өмнө сүнстэй байшин орж үзэхээр боллоо. Би хэдий эсэргүүцсэн ч энэ Жонгүгт огтхон ч нөлөөлөхгүй шүү дээ. Яадаг ч байсан өнөөдрийн Жонгүг тэр тэс ондоо байна. Сургууль дээр тэр үнэхээр догь харагддаг шүү дээ. Харин одоо үнэнийг хэлеээ, Жонгүг яг туулай шиг харагдаж байна.

: Ийшээ заавал орох ёстой юу? /хошуугаа унжуулах/ *Юу вэ? Би сая эрхэлчихвүүдээ???*

Жонгүг: /хөнгөн инээчхээд/ Зүгээр ээ. Би байгаа болохоор.

Гээд гарнаас минь атгаад орлоо. Бурхан минь, хурдан орсон нь болж. Үгүй бол тэр миний помидор шиг улайсан хацрыг харах байлаа. Би чинь яг яачхаад байгаа юм бэ???

-ELLIE-

-Jeon Jung Kook-Where stories live. Discover now