Жисол энэ бүгдийг санасаар "Ааваа, та намайг сэрээхгүй яасан юм бэ?" хэмээгээд ширээ рүү яг л тэсрэх бөмбөг рүү дөхөж буй аятай хөлөө маш удаанаар зөөгөөд, ард нь ирэн суухад

Сынман "Би нэг ганц өндгийг тосонд шарж чадахтайгаа шүү" гэж охиныхоо энэ үйлдлээс залхсан аятай хэллээ.

Жисол аавыгаа ядаж тэгэх байлгүйдээ гэсэн шүү юм бодоод өндөг рүү харвал, тэр нь үнэхээр сайхан шаргалтан харардана. Жисол инээгээд аав руугаа харсны дараа ард нь байх нэг зүйл дээр харц нь тусав.

"Ааваа, тос гэж... арай та..." Жисол аавынхаа ард нь байсан өнөөх зүйл рүү заан хэлэх үед түүний царай ногоон болон хувирав.

Сынман арагшаа эргэн охиныхоо заасан зүйлийг аваад "Тийм ээ, энийг ашигласан" гэлээ.

Жисол шууд л огиулах нь тэр. Учир нь Сынманы гарт байх тос нь шамбарамын үед түрхдэг тос байх аж.

Жисол аавыгаа энэ удаад толгой түрүүгүй загнаж гарлаа "Би танд хичнээн удаа хэллээ дээ ааваа. Хоол хийдэг тос гэж тусдаа байдаг гэж. Хэд хэлүүлээд ч ойлгохгүй байна гэж байх уу? Та нэг бол ээж бид хоёрт дургүй юм уу? Эсвэл албаар ингээд байдаг юм уу?" хэмээхэд Сынман доошоо яг л ээждээ загнуулж байгаа бяцхан хүү шиг харан зогсож байв.

Жисол өнөөх өндгийг шууд л хогийн сав руу шидэж орхиод түүнийг орхин, өөрийнхөө өрөөнд орж ирлээ.

Жисол гүнзгий амьсгаа аван гаргаж, өөрийнхөө дотор байх уурыг дарах санаатай өрөөндөө ийш тийш холхиж байлаа.

Удалгүй түүний өрөөний хаалгыг тогших дуулдаж "Аавыгаа уучлаарай, миний охин гараад ирээ" гэх аавынхаа хоолойг сонсов.

Жисол "Ааваа, та дахиад хоол хийх хэрэггүй шүү. Хичнээн ээж согтуу орж ирсэн ч хамаагүй" гэж өрөөн дотроосоо чангаар хашхиран хэлэхэд аав нь хүлээн зөвшөөрч буй аятай хүнгэнэв.

Жисол "Би хувцсаа сольчхоод очлоо" гэхэд аав нь бас л за гэж буй аятай авиа гаргаад цаашаанаа явах хөлийн чимээ сонсогдов.

Өнөөдөр бол Жисолын хувьд их чухал өдөр билээ. Ахлах сургуулиа дөнгөж төгссөн охинд их сургуульд орохоос өмнөх 3 сарын хугацаагаа эрх чөлөөтэйгөөр өнгөрүүлэх сайхан биш гэж үү?

Тэрээр өөрийн дотны сайн найз болох Ду Хаитай хамт өнөөдөр маш олон зүйлсийг хийхээр тохиролцсон юм.

!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now