Шувуу тэнгэрт мөрөө үлдээдэггүй шиг
Загас усанд галбираа орхидоггүй шиг
Чи миний дотуур ороод л гараад явчихлаа
Шувуугүй тэнгэр ...Загасгүй гол ...
Чамгүйгээр би БИ биш болж үлдлээ
Чиний үг усан дээр бичсэн үсэг шиг бүдгэрчЧиний үнсэлт уруулаас будагтай минь хамт арилж
Чи миний дотор ороод үс болон надас ургамагц хаа нэгтээ тасран унав
Чи миний дотор ороод нулимс болон зүрхэнд тунамагц урсаж хатав
Өөрийн минь биеэс л өөрийгөө олсон ширхэг үсхэн чамайгӨөр шувуу зууж аваад үүр рүүгээ нисэн одов оо
Л. Өлзийтөгс