Гуравдугаар сар миний дургүй сар

28 1 0
                                    


Яагаад би түүнд дургүй билээ?


Гудамжаар алхах хүмүүс нэг л хачин зовиуртай,

Гунигтай урт урт дээлэндээ түүртээд уцаартай;

Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог,

Гурван давхраас үсэрчихмээр байдаг,

Үсэрье гээд доош хартал дэндүү намхан,

Өгсөөд тэнгэрийн зүг мацах залхуутай.

Тэгээд л би амьдралын тухай өөрөөр бодож,

Тэнэгхэн дурлалуудынхаа нэгтэй салах ёс хийлүү?

Тэнэглэл гэж бодсоны хүчээр л

Дурлал эдгэдэг.

Тэр харин эдгэлүү?

Үгүй дээ, миний дургүй сар

Гурван сар биш юм байна.

Дөрвөн сар...





Г. Аюурзана-МИНИЙ ДУРГҮЙ САРУУД

ШүлэгWhere stories live. Discover now