Гуравдугаар сарын долооны цас, бороо

34 3 0
                                    


"Одоо хүртэл би чамд хайртай..."

Зүрх зүсмээр үг!

Олон жил өнгөрчээ.

Долоон жил...


Долоон жилийн өмнө би чиний гарыг түлхсэн. 

Доош харж байгаад "Үгүй" гэж хэлсэн 

Өөр нэгэнд тэгээд өөрийгөө үүрд өгсөн. 

Өнөөдөр гэтэл чи ахиад л миний өмнө


Үнэнч зүрхний чинь өмнө 

Өчүүхнээ шимширтэл мэдрэхэд

Өнөөдрийг хүртэл чамгүйгээр 

Жаргалтай алхсан минь худал ч шиг.


"Үргэлж зүүдэлдэг ээ, би, чамайг...

"Автмаар халуун үг!

Үнсэж, үнсүүлээгүй уруул минь 

Харам сэтгэлийг ичтэл чичирхийлнэ.


-Яагаад чи намайг мартдаггүй юм бэ?

Ярья гэвч эвлэхгүй үг. 

Инээе гэвч нулимстай хоолой.

Илүү юу хэрэгтэй юм? 

Ингэж намайг битгий яллаач!


"Одоо хүртэл би чамд хайртай!"

Ичмээр, амттай үг.

Авахыг хүсээгүй бэлэг.

Авсан ч задалмааргүй бэлэг. 

Аймаар гашуун үг.


Итгэмгүй ч итгэхийг л хүснэ. 

Хэдийнээ итгэчихээд 

Ийм л үг сонсох гэж 

Эм хүн болж төрсөн мэт санагдана.

 Анх удаа би нөхрөөсөө урваж 

Ар нуруугаа харуулан буруу харж хонов.




Л.Өлзийтөгс

ШүлэгWhere stories live. Discover now