2.

990 194 6
                                    

Тэхён яг л өдөр бүр байдаг шигээ бусдын өөр лүү нь ширтэх харцыг үл тоосоор чимээгүйхэн суудалдаа очиж суулаа. Түүний эцэг эхэд тохиолдсон явдлаас хойш аль хэдийн нэг сар өнгөрсөн байтал хүүхдүүд одоо ч яг л саяхан тэр явдал болсон мэт ширтсэн хэвээр л байв. Магадгүй сургуулийн од хөвгүүн ээж аавыгаа алдсанаас хойш үл үзэгдэгч нэгэн болсон нь бусдад одоо ч их сонирхолтой байгаа бололтой.

"Сайн уу, азгүй амьтан минь" хэмээн Хёнжүн түүний хажуугаар зөрөхдөө хэлэв. Харин Тэхён самбар ширтсэн хэвээр суусаар "Надаар нүүрэндээ цохиулсанаараа чи л азгүй амьтан байх шүү"

Түүний хэлсэн үгэнд Хёнжүн-ий уур хүрэв бололтой, тэр түүний урдаас харж суун "Хөдөөний найз хөвгүүн чинь хэр байна?...мартах шахлаа, чи урьдын адил байхаа больсон юм чинь түүнийг нэг өдрийн дотор өөрийн болгож чадаагүй байх л даа"

"Би чамд урьдын адил хүчтэй хэвээр байгаа гэдгээ батлахын тулд гей болох болж байна уу? Тонилж үз, Пак Хёнжүн"

Тэхёныг нүдээ эргэлдүүлэн ийн хэлэхэд Хёнжүн басамжилсан мэт инээгээд "Зүгээр л, 'тийм ээ, би одоо азгүй амьтан болсон учраас түүнийг найрч чадаагүй' гээд хэл л дээ"

Яг үнэндээ Хёнжүн-ий хэлсэн зөв байсан юм. Аав ээжид нь тохиолдсон явдал түүнд их хүндээр туссан бөгөөд тэр одоо ч уг явдлаас болж сэтгэлийн шаналалтай хэвээр байгаа учир өөрийгөө яг л азгүй амьтан мэтээр мэдэрдэг болсон билээ. Гэхдээ тэр сургуулийн хамгийн новшийн хөвгүүн Хёнжүн-ий доор орохыг огтхон ч хүссэнгүй.

Тиймээс "Гэхдээ одоо яана аа? Тэр аль хэдийн минийх болчихсон л доо" хэмээн худлыг үнэн мэтээр итгэлтэйн аргагүй түүнд хэллээ. Тэхён түүнтэй нүүрээ ойртуулан гунигтай харсаар яриагаа цааш үргэлжлүүлэн "Чам шиг хөгийн амьтнаас түүнийгээ хол байлгая гэж бодсон ч...яах ч аргагүй бололтой"

"Тэгвэл маргааш найз хөвгүүнээ надад танилцуулаарай, Ким азгүй амьтан минь" Хёнжүн түүний худал хэлсэнг мэдсэн мэт ёжтой инээн суудал руугаа алхалаа. Гэхдээ энэ Тэхёнд огтхон ч хамаа байсангүй, түүнд Хёнжүнд өөрийгөө батлахын тулд энэ худлыг үнэн болгоход л хангалттай мэт санагдах аж.

Тэхён түүнийг холдсоны дараа уртаар амьсгалан ширээгээ дэрлээд "Чамайг хаанаас олж болох вэ, жаал аа?"

Mizuki:
Өдөр болгон нэг хэсэг өгөх гээд л хичээж байна даа~ сэтгэгдэл бичдэггүй юм аа гэхэд, ядаж vote дарж байна уу, баярлалаа! гэхдээ таалагдаагүй бол мэдээж дарахгүй байж болно оо кк

𝘔𝘰𝘯 𝘱𝘦𝘵𝘪𝘵 𝘢𝘮𝘢𝘯𝘵 (ДУУССАН)Where stories live. Discover now