1. Сайн уу Чэжү? (Hello Jeju?)

34 8 13
                                    

-Jeju Island with Enhypen

.

.

.

.

.

Хичээл сургууль амарч хүссэн хүлээсэн зуны амралт эхэллээ.

-Юримаа үеэл эгч чинь ирлээ.

Гурван давхар байшингийн хамгийн доод давхраас нэгэн эмэгтэй хүний хоолой ийнхүү цангинахад хоёр давхарт өөрийн өрөөндөө хувцасаа чемдондаа чихэж буй охин

-За ээжээ хэмээн өрөөгөөр дүүрэн хариу хашгирлаа.

Тиймээ. Энэ охиныг Чүэ Юрим гэдэг. Ээждээ хариу хэлээд хурдхан шиг чемоданаа чирэн доош шатаар буух тэрээр зочны өрөөнд орвол үеэл эгч нь цай уугаад сууж байна.

-Өө эгчээ хурдан ирсэн байна шүү.

Инээмсэглэсээр чемоданаа орхичихоод эгчийнхээ дэргэд ирэн яриа эхлүүлэхэд түүний үеэл эгч нь цайгаа тавьчихаад мөн адил өөдөөс нь инээмсэглэн яриагаа үргэлжлүүлнэ. Юримийн үеэл эгч гэх энэ хүн богино хар үстэйгээс гадна хар путволк, жийнсэн шорттой, үсэндээ нарны шил зүүсэн харагдана. Нарны шил нь гэрлэнд солонгорч янз бүрийн өнгөөр их л содон байх аж.

-Тэгсэн. Яст мэлхий шиг дүүгээ хурдлуулах гэж ирлээ.

-Яст мэлхий гэнэ шүү.

Үеэл эгч нь дүүгээ шоолон инээхэд дүү нь хошуугаа унжуулна.

Удалгүй Юримийн ээж хэмээх үзэсгэлэнт бүсгүй цаад өрөөнөөс гарч ирээд ярилцаж буй хоёрын өмнө шилэн тавагтай чихэр тавилаа.

-Зиа сонин сайхан? Ээж аав нь юу хийж байна?

-Сонин сайхан юмгүй дээ. Ээж аав онцын юмгүй ээ. Ажлаа хийгээд л тэгээд байж байна даа. Аав одоо гадаа машинтай хүлээж байгаа.

Цагаан хормогчтой бүсгүйн асуултад Юримийн үеэл эгч инээмсэглэсээр хариулж буй нь энэ билээ.

-Чэжү арал дээр оччихоод ээж рүүгээ залгаарай.

-За ээжээ.

-Манай Юримийг тэнд сайн харж хандаарай.

Үеэл эгч нь толгой дохиод тавагтай чихрээс аван суудлаасаа босоход Юрим ч мөн адил даган босоод чемоданаа чирэн эгчийгээ даган гэрээс гарахад түүний ээж үдэж өглөө. Үеэл эгчийнх нь аав машинаасаа буун гадаа зогсож буй бүсгүй рүү нэг мэндэлчихээд Юримийн ачааг арын багаж руугаа хийв. Дараа нь тэд машинд суун хөдлөхөд цагаан хормогчтой бүсгүй араас нь гараа далласаар хоцорлоо.

Jeju Island with Enhypen     ||     EHPDonde viven las historias. Descúbrelo ahora