1. Тэр хэн бэ?

1.6K 226 32
                                    

Мэддэг юм шиг ярьж, сонссон юм шиг чалчина

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мэддэг юм шиг ярьж, сонссон юм шиг чалчина.
Хараагүй юм шиг жүжиглэж, бодоогүй юм шиг бултана.
Үүрд юм шиг дурлаж, төгсгөлгүй мэтээр хайрлана.

Үүрд юм шиг дурлаж, төгсгөлгүй мэтээр хайрлана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


̥*.   

Suyeong's POV

"Цаг хэд болж байна?"

Том байшин болохоор дээд давхарт байх Хисыны дуу цуурайтан сонсогдсонд би утсаа нээн, "Үдэшлэг эхлэхэд 5 цаг дутуу" хэмээн товчхон хариулчхаад засаж бэлдсэн тайзан дээр хөгжмийнхөө дуугаралтыг шалган тоног төхөөрөмжтэйгөө ноцолдох хөвгүүдэд ундаа дамжуулан урд нь суулаа.

Сонхүн бөмбөрийнхөө модон цохиурыг сурамгай гэх чинь эргүүлэн нүдэж гарах бөгөөд түүний гэнэтийн үйлдэлд цочсон бид бүгд эргээд харлаа.

"Жина.....санаа зовоод байх юм"

Гитарынхаа утсыг хоёр хуруугаараа ээлжлэн татаж байсан Жэи Сонхүны хэлснийг сонсчхоод инээмсэглэн, "Би хүртэл найз охиндоо санаа зовоогүй байхад чи яачхаад байгаа юм?"

"Тэр харваас айж сандарчихсан харагдсан. Өнгөрсөн жил Жихёны хэрэг гарахад ч гэсэн яаж хүлээж авлаа даа. Би түүнд нэг л итгэж өгөхгүй....."

Байшингийн буланд зассан ширээн дээрх уух зүйлсийг байрлуулж байсан Хэсү дээш босон Сонхүны өмнө зогссоноо гараа дэлгэн, "Цохиураа өгч бай" гэж хүйтнээр хэлчхээд хөмсгөө өргөхөд Сонхүн үг дуугүй найз охиныхоо хэлснээр хийн өөрөө босож оронд нь Хэсү бөмбөрийн ард сууснаа хурдан, содон темп үүсгэн ярианы сэдвийг мартуулж орхилоо.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now