III

561 109 48
                                    

🖤🖤🖤

Сэтгэлгүй хүнээс халамж гуйх нь өвөл бороо хүсч, зун цас хүсэхтэй адил.

🖤🖤🖤

Гомдвол өөртөө гомдож, найдвал өөртөө л найдъя. Хэн ч миний найз шиг хандаж, хэн ч миний араас цэцэг шидэж нулимс дуслуулахгүй.

Бид хоёрыг эгчийн булшнаас холдоход тэнгэр дэхь бөөн үүлс нүүх бөгөөд хэд хоног үргэлжилсэн бороон дуслууд газарт нэвчиж амжаагүй байлаа. Давхар хормойтой даашинзаа өмсчихөөд Сонхүн хунтайжийн хамт ордонруу орж ирэхэд баярын уур амьсгал тасарсан шинжгүй харагдана. Дуу хуур хавтгайран сонсогдох бол залуу гүнж, хунтайж нарын цугласан танхимд бид хоёр ч бас очихоор шийдлээ.

"Сонхүн хунтайж та түрүүлээд очиж байх уу? Би нойтон хувцсаа сольчихоод таны араас яваад очъё"

"Хэтэрхий хөөрхөн болох гэсний хэрэггүй шүү гүнжтээн. Хэн нэгэнд таныг алдахыг хүсэхгүй байна." гэж хэлээд зүүн гарын минь ар дээр зөөлхөн үнсэж өгчихөөд түрүүлээд танхимруу явлаа. Би ч Сонхүн хунтайжийг явсан хойно дээд давхарт гарч ирээд юун түрүүнд эгчийн өрөөрүү зүглээд хаалгыг нь онгойлгох гэсэн боловч цоожтой байх юмсанж. Өрөөнд нь эгчийн гараар бичсэн тэмдэглэлийн дэвтэр гэх мэт зарим зүйлс нь надад хэрэг болж байсан юм. Магадгүй нас барснаас нь хойш өрөөг нь цоожилсон байх.

Эгчийн өрөөнд орж зарим зүйлийг хайх маань бүтэлгүйтсэн тул өөрийнхөө өрөөрүү явж хувцсаа сольж өмсчихөөд нүүрэндээ басхүү хөнгөхөн ингэсэг түрхээд эгчийнхээ үлдээсэн захиаг өрөөнийхөө хамгийн нууц байж чадна гэж бодсон газраа үлдээчихээд өрөөнөөсөө гарлаа.

Өрөөнөөсөө гараад хаалгаа хаахтай зэрэгцэн зарц Юни урдаас ирж харагдана.

"Таны бие зүгээр үү гүнжтээн. Хараахан тэнхэрч амжаагүй л юмсан."

"Миний бие одоо хангалттай сайн болчихсон. Битгий санаа зов."

Юни ихэд сандарсан байх бөгөөд миний нүүрлүү ч эгцэлж харж чадахгүй байсан нь анхаарал их татаж байлаа. Бас түүний даашинзны хормой норчихсон байх юм. Яг л гадаа борооны шүүдэрт удаан алхаад норгочихсон юм шиг. Юниг миний хажуугаар өнгөрөх үед нь түүнээс саяхан орсон борооны үнэр нэвт үнэртэж байв.

"Юни..."

Түүний нэрийг дуудахад бие нь улам чичирч байгаа нь хэлүүлэлтгүй анзаарагдаж байлаа.

CARNIVALWhere stories live. Discover now