Аав: Өө миний охин буугаад ирэв үү? У захиралаа энэ бол миний ганц охин Ким Сонхи.

" Сайн байна уу? "      гэж бөхийж мэндлээд дээш хараад таг гацлаа....Түүнийг харах төдийд л өмнөх аймшигт дурсамж сэдэрч байна.

" Ж-Жихү? "

Аав: Та хоёр нэгнийгээ таньдаг юм уу? Тэгвэл сайн л биз. Тэртээ тэргүй нэг гэрт орох хүмүүс юм чинь.

" ЮУ?!!!!! "

Аав: У захиралын хүү У Жихү та хоёр сүй тавина.

" Хэний дураар? Та намайг хүчээр гэрлүүлэх гэж байгаа юм уу? Намайг гэрлэхэд балчир байна гэж бодохгүй байна уу? Би 19 нас хүрээд удаагүй байна! "

Бидний яриаг Тэхён сонсож байсан тул надтай адил цочирдсон байлаа.

Жихү: Зааза Ёнчол ахаа би Сонхитай яриад үзье. Гэнэтийн байсан байх. гээд гарнаас минь атгаад дээд давхарын өрөөнд орж ирлээ.

" Чи ямар санаатай энд аавтайгаа хамт ирсэн юм?!!!! "

Жихү: Би чамайг энд байна гэж төсөөлсөн ч үгүй. Хөөрхөн хэвээрээ байх шив? гэж хэлээд хацар дээгүүр минь гараа гүйлгэлээ.

" Чамд ядаж хүн чанар байна уу?! Намайг хүлж байгаад Хэратай хамт завхайрч байгаагаа шөнжингөө харуулаад ч зогсохгүй, 5 сар үерхэхдээ надад 2 удаа гар хүрсэн байж яаж энд надтай гэрлэх гээд ирж чадаж байна аа?!!!!!!! "

Жихү: Заа уучлаарай даа~ Чи минь тэр үед их өвдсөн үү? гэж заваан хоолойгоор хэлсэнээ хацар дээр минь үнслээ.

" Би чиний завхайрал, хүчирхийлэлийг хүнд хэлэлгүй нууж ирсэн. Би аавдаа хүртэл "найз залуудаа зодуулчихлаа" гэж хэлж ч үзээгүй! Одоо бол тэвчиж чадахгүй! " гээд өрөөнөөс гарах гэтэл Жихү намайг хананд шахаад зогсчихлоо.

Жихү: Чамайг амтлахаасаа өмнө Хэраг амтласан болохоор уурлаад байгаа юм уу?

" ЮУ?! "

Жихү: Чи бид хоёр одоо ч оройтоогүй байна.

гээд миний уруулыг үнсэж эхэллээ. Би түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэж холдуулаад нүүрийг нь улайтал алгадав. Тэгээд доошоо ууртай нь аргагүй буулаа.

" Ааваа! Би энэ Жихүтэй гэрлэхгүй! Та намайг өөрийнхөө компаны ашигаас болж энэ хэрцгий новшид зарж байгаа юм уу? Төрсөн охин чинь биш болохоор уу? "

Аав: Чи юу гэнээ?!!!

" Та энэ У Жихүг ямар адгийн новш гэдгийг мэдэх үү?!---"       

Хацар халуу оргиж би газар маш хүчтэй уналаа. Аавдаа анх удаагаа алгадуулж үзэв. Алгадуулах ч яахав. Газар хэтэрхий хүчтэй унасан өөртөө санаа зовлоо.

" Хаха. Та мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй учраас хэлээд өгье. Нэг жил хагасын өмнө би Жихүтэй үерхдэг байсан юм. Гэхдээ дөнгөж 5 сар үерхээд салсан. Яагаад гээч? Үерхэж байх хугацаандаа надад 2 ч удаа гар хүрч зодсон. Үнэхээр аймар байсан. Аав нь ч зодож үзээгүй намайг энэ новш 2 удаа хэвтэрт ортол минь зодсон. Би гэрээсээ яваад 1 сар Жонгүгтай хамт гадаад руу явсан гэж худал хэлсэн. Яагаад гэвэл Жихүд золуулснаас болсон юм. Яг үнэндээ би эмнэлэгт дусал залгуулж, гар хөлөндөө боолттой хэвтэж байсан. Гэхдээ би түүнийг уучилсан. Учир нь түүнд хайртай байсан болохоор. "

Аав: Зодсон гэнээ???

" Тиймээ. Тэгээд ч зогсохгүй. Би үерхэж эхлээд 5 сар болсон өдрөө түүний гэрт гэнэтийн бэлэг барих гэж очсон юм. Гэтэл намайг энд тэндгүй тарсан хувцас, эр эмийн янаглах дуу л хүлээж байсан. Би түүнийг ийм зүйл хийгээгүй байгаасай гэж хүссэн. Гэхдээ унтлагын өрөөнд нь ортол....Тэр Хэратай хамт байсан. Намайг тэднийг харж байсанг мэдсэн ч надаас уучлалт гуйгаагүй. Намайг паарнаас хүлж шөнөжин өөрсдийнхөө завхайрлыг харуулсан. Яг тэр мөчид түүнийг хайрлах сэтгэл маань үзэн ядалтаар солигдсон. Энэ бүгдийн дараа би энэ адгуустай хамт амьдрах юм шиг байна уу?!"

Аав их цочирдсон харагдаж байна. Тэхён ч мөн адил. Би Тэхёнд хуучин найз залуугынхаа тухай намайг хуурч байсанг нь хэлж байсан ч надад гар хүрч байсан тухай нь хэлээгүй юм.

Аав: У захиралаа яг одоо өөрийнхөө хүүг аваад манай гэрээс зайл! Бас би танай компанитай хамтрахгүй!

У захирал: Би хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйя. Ийм хүмүүжилтэй хүн болсон гэж анзаараагүй явжээ миний буруу. Би та нарын нүүрлүү эгцэлж харахаас ч эмээж байна. Үнэхээр уучлаарай.      гэж хэлээд гарлаа.

Харин аав газар суух над дээр ирлээ.

Аав: Аавыгаа----     гэхэд нь би түүнрүү нулимстай нүдээр харан үгийг нь таслав.

" Ааваа....Та өвөө болохыг хүсдэг биз дээ?... Гэхдээ та дөнгөж сая өөрийнхөө зээг алчихлаа."

Аав: Юу??! гээд намайг доороосоо цус алдаж байгааг харлаа. Би ч ухаан алдаад уначихав.

Тэхён: СОНХИ!!!!

Аав: Хурдан эмнэлэг явъя!

-

Vote 🤍
-

MY COUSIN Where stories live. Discover now