" Нээрээ ах нараа би өнөөдөр Жонгүгийн гэрт хононо шүү. "

Тэхён: Юу гэнээ?!!

" Яасан бэ? "

Согжин: Чамайг эрэгтэй хүний гэрт хонуулахгүй! Юу ч болчих юм билээ.

" Би насанд хүрсэн эмэгтэй хүн! "

Намжүн: Чи насанд хүрсэн байж болох ч бид нарын нүдэнд 4 настай хүүхэд шиг харагддаг. Тиймээс Жонгүгийн гэрт хонохгүй.

" Эээ л дээ ах нараа~ Та нарын үздэггүй Жонгүг чинь миний хамгийн хайртай найз минь шүү дээ"

Тэхён: Хайртай гэнээ???!

Согжин: Найз чинь байх эсэх нь хамаагүй. Эрэгтэй хүн л бол эрэгтэй хүн. Бүгд адилхан.

" Үгүй ээ Жонгүг тэс өөр "

Тэхён: Явуулахгүй гээд байгаа юм биш үү Сонхи гуай!?

Намжүн: Бид чиний ах нарын хувьд чамайг анхаарч, шаардлага тавьж байна.

" Та нар надад анхаарахын оронд өөрсдийгөө анхаар! Төгсөх дамжааны оюутанууд байж!"

Согжин: Бид нар сурлага сайтай юм чинь асуудалгүй төгсчихнө.

" Заазазазазаза! би түрүүлээд явлаа. "

гэж хэлээд өрөө рүүгээ орж цүнхээ аваад гэрээс гараад сургууль руу алхлаа. Сургууль дээр бараг л ирж байхад Тэхён ах амьсгаадсаар гүйж ирлээ.

Тэхён: Яагаад түрүүлээд явчихаж байгаа юм?!

" Болдоггүй юм уу? "

Тэхён: Энэ охиныг хараад байгаарай.    гээд гадуурх цамцаа тайлаад бүсэлхийгээр минь ороолоо.

" Яаж байна аа?! "

Тэхён: Ийм богино банзал өмсөж энэ олон өлөн хүмүүсийн нүдийг хужирлаад байхдаа яадаг юм?! Энэ банди нар чиний наад цагаан арьс, урт нарийн хөлийг яаж харж байгааг нь хар л даа! Тонгойход л хамаг юм чинь ил гарлаа!

Энэ нь надад хөөрхөн санагдаж байна. Намайг дүүгээ гэж бодож санаа зовж бусад хүмүүсээс харамлаж байгаа нь. Гэхдээ зөвхөн дүүгээ гэж бодож......

" Тэгээд харж л байг л дээ. Харуулах гэж л өмссөн юм чинь! "

Тэхён: Чи яагаад ер нь хүний өөдөөс цор цор хийгээд байгаа юм?!

" Цор цор хийвэл та яана гэж?! "

Тэхён: Үнсэнэ!

" А-Айн? "   гэж хэлж амжаагүй байхад Тэхён ах миний толгойноос бариад хоёр хацар дээр ээлжилж үнсэж эхэллээ.

MY COUSIN Where stories live. Discover now