#Fin#

86 10 15
                                    

Love is love

Pain is pain

But I am you

Хэвлэлийн бага хурал дээр Хёнвон албан ёсоор загварын салбараас гарч байгаагаа мэдэгдэн, нөхөртэйгөө хамт амьдрах хүсэлтэй гэдгээ хүмүүст ойлгуулсан юм.
Харин Кихёны хувьд том сэтгүүлүүдийн зургийг авч, чөлөөт цагаараа Хёнвонтой аялангаа байгалийн зураг авдаг болов.

Тэр зургууд нь ч их алдартай.

Хёнвон - Кихёнаа ядраад байнаа энд амарцгаая

Кихён - Дахиад жоохон л дээшээ гарвал орой дээр нь хүрлээ

Хёнвон - Давааны цаана даваа гэж хэзээ энэ уулын орой дээр гарч хүрнээ

Кихён - Вонвон чи үглэсээр байгаад аль хэдийн гараад ирчихлээ

Нээрээ л Кихёны хэлдгээр хэдхэн алхамын дараа уулын оргил дээр гарч ирсэн юм. Газраа л хараад яваад байсан хөөрхий Хёнвон яаж мэдэх билээ.

Кихён - Вооаа сайхан байнаа. Энд тийм ч ширүүн салхитай биш байна. Бурхан минь гэж үзэсгэлэнтэй юмаа

гэсээр доор нь харагдах үзэсгэлэнт ногоон байгалийг ширтэж эхлэв.
Харин ард нь Хёнвон арай л гэж амьсгаагаа бүрэн дарчихаад Кихёны хажууд зогсон харж эхлэх нь тэр.

Кихён - Дараа нь ирэхдээ зургийг нь авнаа. Одоо зүгээр л мэдрэмээр байна.

Хёнвон - Дараа жил ирж зургийг нь авна гэж үү?

Кихён - Үгүй ээ дараа долоо хоногт ирцгээе

гэсээр нөхрөөрөө тоглоом хийх Кихён Хёнвоны яаж нуран унаж буйг харах аж.

Кихён - Одоо бууцгаая өлсөж байна. Би тэр доор хооллож болмоор газар харсан. Өглөө гэрээс юм бэлдэж гарсан нь ашгүй дээ

Хёнвон - Миний нөхөр ч их ажигч хүн шүү. Бас их өхөөрдөм

Кихён - Битгий хүн ичээгээд бай!!

Хёнвон - Би зүгээр л үнэнийг чинь л хэлсэн шдээ

Кихён - Хёнвонаа одоо болихгүй бол энэ кимбабыг бүхлээр нь ам руу чинь чихчих нь шүү!!

Хёнвон - Заа Кихёнаа

Өөрийнх нь нэрээр бараг л дуудаад байдаггүй Кихён гэнэт л нэрээр нь дуудсанд Хёнвон жинхнээсээ дуугүй болов.

---

Тагтан дээрээ шөнийн оддыг харангаа жижиг ч гэсэн эвхдэг орон дээрээ эвлүүлдэг тоглоом мэт таарч байгаа нь тухтай харагдана.

Кихён - Одод өнөөдөр илүү үзэсгэлэнтэй байна

Хёнвон - Бие биенийхээ хажууд байгаа болохоор л тэгж санагдаж байгаа байх.

Кихён - Өмнөн хамт амьдардаг байхдаа ингэж сууж байгаагүй юм байна. Яагаад юм бол доо

Хёнвон - Хоёулаа л завгүй байсан болохоор тэврэлдээд унтах нь илүү дээр санагддаг байсан байх

Кихён - Надад лав ингэж байх таалагдаж байна. Дулаан бас одтой байвал шөнө бүр ингээд хэвтэж байя

Хёнвон - Бүх зүйл чиний хүслээр

Кихён - Маргааш Чангкюн Вону хён хоёрын хуримд очих ёстой юм байна шдээ

Хёнвон - Сүйт залуусаас л хоцрохгүй байвал болоод явчихна

Кихён - Аргагүй л миний нөхөр залхуу гэдэг нь

Хёнвон - Яаа арай чдээ

Кихён - Хха заза их ухаантай гэхдээ залхуу нь үнэн

гэсээр уруул дээр үнсэх Кихён энэ мэдрэмжийг дахин олж авахын тулд бүхнээ өгсөн ч бэлхэн байсан хар өдрүүдээ одоо тархиныхаа нэг буланд цоожилчихсон биз.

Нэг нэгнээсээ холдон хэцүү цаг үеийг туулсан ч нэг нэгэнтэйгээ уулзах мөчид хоёул нэг бодолтой байсан нь илүү хурдан буцаад нийлэх боломж нь болсон байх.

___________________________________

Заа ингээд Тиффийнх нь хоёр дахь өгүүллэг дуусаж байна
Энэ хүртэл хамт байсанд баярлалаа

Divorced couple{#Edited}Unde poveștirile trăiesc. Descoperă acum