Present time
Хёнвон - Вону хён юу болсныг та таахгүй дээ
Өглөө Вонуг сэрэхэд Хёнвон түүнээс өмнө босчихсон бүүр болоо ч үгүй өглөөний цай бэлдээд зогсож байх аж.
Вону - Юу вэ? Юу болсон болоод надаас эрт сэрчихсэн байгаа юм? Өглөөний сонины эхний нүүрэнд гарахыг хүсээ юу?
Хёнвон - Харин өглөө өөрөө сэрчихлээ
гэсээр жаргалтай инээх Хёнвон анх Вонутай танилцсанаас хойших нэг жилд ийм их жаргалтай байсан өдөр байхгүй биз.
Вону - Өчигдөр шөнө нөхөртэйгөө их л сайхан байсан бололтой бүүр атаархчихлаа
Хёнвон - Намайг санасан гэсэн
гэсээр үсэрч цовхчоод эхлэх Хёнвон жоохон хүүхэд аятай л хөөрөх нь тэр.
Вону - Санасан гэхэд нь л ийм байгаа чи яаж өмнөн үхчихгүй хамт амьдраад байсан байнаа
Хёнвон - Харин тиймээ яаж үхчихгүй хамт амьдраад байдаг байсан байнаа. Аххх өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ?
Вону - Чамтай танилцсанаас хойш анх удаа л ийм жаргалтай байгааг чинь харж байна
Хёнвон - Тантай танилцахаас өмнө их л аз жаргалтай залуу байсан юм шүү!!
Вону - Хха заза ойлгож байна. Өнөөдөр орой тийшээ дахиад зураг авалттай. Би ирж авах болохоор хайрын шувуухай минь гараад нисчив дээ. Би шувуу шиг дүүлэн нисэх чамайг хайж шувууны ангууч хиймээргүй л байна шүү!
Хёнвон - Заа
гэсээр тоглон хэлэх зүйлд нь инээсээр хариулах аж.
Өглөөний цайгаа ууж дууссан Вону ч явахаа хэлээд Хёнвоныг ганцааранг нь үлдээн явав.
Ганцаараа үлдсэн Хёнвон ч зүгээр байсангүй өнөөдөр яах тухайгаа төлөвлөх аж.
Түүнд бодсон олон зүйл байсан ч яг хэзээ зураг авалт дуусна гэдгийг тэр мэдэхгүй шүү дээ.Нөхөр🐹 - Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?
Кихёнаас ирэх мсж Хёнвоныг улам л догдлуулан өнөөдөр түүнийг бас харна гэхээс улам л догдлох аж.
Вонвон❤ - Сайхан амарлаа харин чи?
Нөхөр🐹 - Чиний ачаар сайхан амарлаа❤
Хёнвон - Аххххх энэ хүн намайг зүрхээр явуулах нь
гэсээр зүрхээ даран амаа задартал инээсээр арагшаагаа буйдангын түшлэг налан унаад өгөв.
Хамгийн сүүлд хэзээ ийм сайхан өглөөг угтсанаа ч санахгүй байх Хёнвон одоо л нэг бүтэн амьсгалах шиг.
---
Вону - Хёнвонаа би ирлээ. Бэлэн болчихсон уу? Явцгаая
Хёнвон - Заа хён одоо гарлаа
гэсээр угаалгын өрөөндөө байсан Хёнвон хариу орилсоор гарахдаа яарах аж.
Вону - Өнөөдрийн зураг авалт ямар ч байж магадгүй. Брэндийг нь гаргаж байгаа хүмүүс чамайг харж байгаад шийднэ гэсэн
Хёнвон - Гайгүй юм л байгаасай. Кихёнд хачин байдалтай харагдмааргүй байна
гэсээр машин дотор ажлаа ч бас хийх хоёр удалгүй студын үүдэнд ирцгээв.
---
Хёнвон - Вону хён бургер идмээр байна
Вону - Ойлголоо би аваад ирье. Хувцсаа өмсөж бай
гээд хувцас солих өрөөнөөс хурдтайгаар гаран явав.
Чангкюн - Хёнвон хён өнөөдөр заавал зургаа өөрөө шалгачихаад яваарай!!
Хёнвон - Ойлголоо доо Чангкюнаа орж ирснээсээ хойш л үглээд эхлэх юм. Вону хён та хоёр яагаад ийм төстэй юм болоо.
Чангкюн - Дуугай бай! Ингэхэд Вону хён хаачсан юм?
Хёнвон - Надад хоол авчрах гээд гарчихсан
Чангкюн - Менежер чинь болохоос зарц чинь биш дээ
гэсээр сүүлийн өгүүлбэрээ хаалгаар гарахдаа хэлэх нь Хёнвоны инээдийг хүргэж эхлэв.
Хёнвон - Энэ хүүхэд зүгээр буугаад өгчих хэрэгтэй
Дотроо хэрхэн Вону Чангкюныг харах эсвэл ярихаараа ямар их аз жаргалтай харагддагыг нь төсөөлсөөр хурдан нийлүүлчих юмсан ч гэж бодоод амжив.
Энэ үеэр Хёнвонд Вонуд туслаж болох санаа төрсөн юм.
Хэрвээ хардаж л байвал ядаж л талтай гэсэн үг...___________________________________
Тифф гуниглав...
Тиффийн тархи - Уучлаарай гэхдээ би ийм төрлийн даавар ялгаруулахад хэтэрхий цоглог байна🤧😂🤦♂️
YOU ARE READING
Divorced couple{#Edited}
Short StoryГэрлээд салсан ч дахиад биднийг учруулсан энэ мөчийг би өөрийн боломж болгон ашигламаар байна❤️ Hyungwon+Kihyun=Love ~Tiff~