10

116 21 6
                                    

 ..... Би хайрласан .....


---

Би өөрийн бүхий л эд зүйлсээ ялган цэгцэлнэ. Өрөө дүүрэн хувцас, гоёл, будаг бүгдийг нь хаяж, гэртээ их цэвэрлэгээ хийв.

 Сүүлд нь өөрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг газраа ирлээ. Зургийн хавтан, төрөл бүрийн бийр, будаг бас миний бүтээлүүд. Ингээд харахад хэтэрхий их юм. Энд анх зурж сурч байхаас эхлээд өдийг хүртэлх түүндээ үзүүлэхээс эмээж байсан зургууд байрлана. 

 Эднийг яах ёстой тухай хэсэг бодол болон зогсов. Энд ингээд үлдээх үү ? эсвэл Намжүүнд илгээх үү ?

 Эцэст нь зүгээр л хандивлахаар шийдэн, бүгдийх нь тоос шороог арчин, зочны өрөөндөө цэгцтэй давхарлан өрлөө. 

  Үндсэндээ хийх зүйл минь дуусч буй тул гэрээслэлээ ширээн дээр үлдээгээд, цүнхээ нэг мөрөндөө үүрч амьдарч байсан газраа тойруулан харна.

 Яагаад ч юм, эндээс дурсамж эсвэл хоргодох сэтгэл мэдрэгдэхгүй. Хэдий гунигтай боловч эргэн харахыг хүссэнгүй түргэн түргэн алхалсаар эл байшингаас гарч, шуудхан л эмнэлгийн зүг явлаа.

  Таксинаас буугаад ойрхон харагдах түргэн хоолны мухлагт очих гэсэн ч болив. Хэдхэн цагын дараа хагалгаа болох тул хамаагүй зүйл идэж болохгүй.

 Арын хаалгаар орж, надтай хамтран энэ бүгдийг хийж буй эмчийн өрөөнд очлоо. Үс нь бууралтаж буй тэр эмэгтэй инээмсэглэн, надаас ахин нэг удаа шинжилгээ авч, нягтална.

 Харин би өөрийн хувцсыг солиод, шууж боосон үсээ задгайлж, будгаа арилгав.

 Угаалгын өрөөнөөс эргэн ирэхэд эмч миний шинжилгээний хариуг бариад, нухацтай ширтэн суух аж. Би дэргэд нь байх сандалд суугаад намуухан хоолойгоор:

 - Эмчээ, ямар нэг асуудал гараа юу ?

- Үгүй ээ. Гэхдээ Лалиса, энэ ямар том шийдвэр гэдгийг чи ойлгож байгаа биз дээ. Миний бодлоор чиний ирээдүй үнэхээр гэрэл гэгээтэй байна. Гэтэл хэрэв чи зүрхээ Намжүүнд өгвөл .. ингэж хэлэх эвгүй ч гэлээ зүгээр л амьгүй цогцос болно шүү дээ. 

- Мэдэж байгаа. Зүгээр л би хэн нэгний хувьд үнэ цэнэтэй, талархаж явах нэгнээр дурсагдаж үлдмээр байна. 

- Өөр зүйл байгаа биз дээ ?

  Түүний тулгамдсан асуултанд би хэсэгхэн зуур балмагдаж орхив. Хэцүү нөхцөл байдлыг тасалдуулан гаднаас сувилагч яаруу байдалтай гүйн орж ирлээ.

L-O-V-E \ LALISA MANOBAN ( Дууссан )Where stories live. Discover now