6

100 18 2
                                    

 " ... Аз жаргал хүсье ... "

 ---

 Сурагчдын зөвлөлийн ээлжит нэгэн хурал дуусав. Би ганцаар үлдэж, сүүлд зохион байгуулсан тэмцээний тайланг бичиж суулаа. 

 Гэнэтхэн хэн нэгэн ширээн дээр минь зөөлөн тогшив. Толгой өндийлгөж харваас Намжүүн инээмсэглэн зогсоно. Үг хэлээгүй байхад минь сандал татан суугаад:

 - Би энэ хавар ахлах сургуулиа төгсөж байгаа. Тиймээс жижигхэн үдэшлэг зохион байгуулах гэсэн юм. Чи ирэх үү ?

 - Тийм ээ.

 - Тэгвэл маргааш орой энэ газарт 19:00 цагаас. 

 Тэр минь ийн өгүүлээд надад жижиг цаас үлдээлээ. Би түүний гараас эл зүйлийг авахад урьдын адил зүрх хяналтаа алдаж, судасны цохилт түргэсэн, бодлоосоо чөлөөлөгдөн, агаарт жингүйднэ.

 Намжүүнийг гарсны дараа би сая хэлсэн зүйлдээ бага зэрэг харамсах нь тэр. Учир нь хэдхэн цагийн өмнө хүүхдүүдийн ярьж буй цуурхлыг сонсчихсон.

 " ... Сурагчдын зөвлөлийн дарга Ким Намжүүн найз охинтой болсон гэсэн. Маргааш танилцуулна гэж байна ... "

 " ... Үнэхээр хөөрхөн нэгэн байгаа байх даа. Ямар азтай юм бэ ? ... " 

---

 Хувцасны шүүгээгээ бүгдийг нь онгичиж, дээр доор нь оруулсан хэдий ч өмсөх хувцас олсонгүй. Хий дэмий санаа алдан, орон дээрээ сууж байхад гар утсанд минь зурвас ирэв.

" ... Манобан хадагтай. Та яаралтай оффис дээр ирэх шаардлагатай байна ... " 

  Кан туслахаас ирсэн байлаа. Чөтгөр ав, яагаад заавал одоо гэж ? Угаас миний шаардлагагүй ТУЗ-н гишүүд корпорацыг удирддаг шүү дээ. Би бол ердөө л бичиг баримт дээр нэр нь бичигдсэн, хэдэн сая доллороор хэмжигдэх хөрөнгөтэй басхүү өнчин өсвөр насны охин.

 Дараа нь толины урд суугаад эргэлзэв. Үдэшлэг эсвэл хурал.

 Тархи, зүрх, сэтгэл гурав хоорондоо зөрчилдөн, дотор минь дайн үүснэ. Эцсийн үр дүнд зүрх минь чадан ядан дийлж, би хамгийн түрүүнд харагдсан бор даашинз, цагаан кетээр гоёод үдэшлэгний зүг давхилаа.


 Хаа сайгүй ахлах ангийнхны зугаан, цэнгээн. Энэ бүхэнд дотор минь эвгүйцэн, зөөлөн сандал дээр суугаад индэр дээр байх Намжүүнийг ширтэнэ. 

 Миний амьсгал, амьдрал бүхэн түүний төлөө байдаг боловч, тэр хэдийн цааш явах хэрэгтэй болчихжээ.

 Удалгүй Намжүүн нэгэн охиныг индэр дээр урив. Төрөлхийн гүн бор давхраатай нүд, түүнтэй ижил өнгө бүхий урт үстэй охин. Гэвч тэр Хэсү биш байв. Тэр минь нүүр дүүрэн инээмсэглэсээр охины хацар дээр үнсэж, бүгдэд сонсогдохоор хэллээ.

 " ... Миний найз бүсгүй, хамгаас хайрт На Минсо ... "


 Гэрийнхээ зүг явахдаа би өөрийн мэдэлгүй уйлж байв. Нулимс мэлмэрэн асгарч, зүрх минь хэдэн тийш бутран уначихсан мэт. Гэвч төд удалгүй эргээд нийлж, ахин бутрана.

 Ахин дахин давтагдаж, өөрийн хувь заяандаа, магадгүй бурханд гоморхоно. 

---

 Төгсөлтийн ёслол болж байлаа. Намжүүн гэрчилгээгээ гардан аваад, үг хэлнэ. 

 Тэр ингээд л явчихав. Түүнийгээ ахин харахгүй болов уу ? Их сургуулиа хаана төгсөх бол ?

 Эцэст нь ...



  " ... Бид ахин уулзах уу ? ... "  

L-O-V-E \ LALISA MANOBAN ( Дууссан )Where stories live. Discover now